МОНГОЛ, ХЯТАДЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 70 ЖИЛИЙН ОЙН ШУУДАНГИЙН МАРК ХУДАЛДААНД ГАРЛАА


"Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой" сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ. Уг ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс оролцов

Хоёр орны дипломат харилцааны түүхийн бэлэг тэмдэг болсон ойн шуудангийн маркийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Шадар сайдын санаачилгаар Монгол шуудан компаниас эрхлэн гаргаж буй.

Тус марк нь Монгол Улс 1924 онд анхны марк гаргаж байснаас хойшхи 1052 дахь дугаарын сэдвийн марк болжээ. Монгол, Хятадын ирээдүй, хойч үе болсон Үндэсний хувцастай бяцхан хүүхдүүд, хоёр орны төрийн далбаа, улсын нэрийн бичвэр, улс үндэстний онцлогийг шингээсэн хээ хуарыг марканд дүрсэлж, 12.000 сер, 6.000 анхны өдрийн дугтуйны хамтаар хэвлэж, худалдаанд гаргажээ.

Энэхүү шуудангийн марк нь Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн манай хоёр орны харилцааны бэлэгдлийн эд өлгийн зүйл болж, марк сонирхогчдын үнэт цуглуулга, дэлхийн улс орнуудад түүхийн сурталчилгаа, хойч үед өвлөгдөн үлдэх бүтээл болох нь гарцаагүй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин тодотгов. Элчин сайд Шин Хаймин энэхүү үйл явдлыг Монголын ард түмнээс манай ард иргэдэд хандан ирүүлж буй том хүндэтгэл хэмээн тодорхойлсон юм.

Сайд нар "Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой" шуудангийн маркийн анхны дугтуйд гарын үсэг зурж Монгол маркийн музейд хадгалуулахаар болов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 9 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 12 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 12 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 13 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 14 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23