СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ОЛОНХ НЬ У.ХҮРЭЛСҮХ, М.ГАНБААТАР НАРЫГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


Mongolian Poll мэдээлэл, судалгааны төвөөс Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа "сайжруулсан шахмал түлш"-ийг тойрсон асуудлын талаар Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 1200 иргэнийг хамруулж, 2019 оны Аравдугаар сарын 11-13 ны өдрүүдэд судалгаа хийжээ.

Сайжруулсан түлш хэрэглээд "Улаанбаатар хот утаанаас салж байна" гэдэгт та итгэж байна уу?/Зөвхөн нэг хариулт сонгоно/

Тоо

Хувь

Итгэж байна

72

6.0

Итгэхгүй байна

459

38.3

Хариулахад эрт байна

669

55.7

Эрх баригчдын зүгээс Таван толгой компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд утаагүй болж байна гэх сурталчилгааг тогтмол хийж байна.Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн хоёр хүн тутмын нэгнь сайжруулсан түлш хэрэглээд утаагүй болж байна гэж "хариулахад эрт байна" гэж үзэж байна. Харин иргэдийн 38.3 хувь нь утаагүй болно гэдэгт итгэхгүй байна гэжээ.

Таван толгой түлш компанийн "сайжруулсан шахмал түлш"-ийг та хэрэглэж байна уу? /Зөвхөн нэг хариулт сонгоно/

Тоо

Хувь

Санаа зовох зүйлгүй хэрэглэж байна

63

5.2

Өөр сонголт байхгүй учир хэрэглэж байна

145

12.1

Бага хэмжээгээр, айдастай хэрэглэж байна

741

61.7

Хэрэглэхгүй байна

251

21.0

Тус судалгааны түүвэрт Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдсан бөгөөд тэдний 61.7 хувь нь "бага хэмжээгээр айдастай" байдлаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна гэж хариулжээ. Харин иргэдийн таван хүн тутмы нэг нь буюу 21.0 хувь нь тус түлшийг огт хэрэглэхгүй байна гэжээ.

Сайжруулсан түлшинд хордож иргэд эрүүл мэнд, хүний амь насаараа хохирсон асуудалд хэн хариуцлага хүлээх нь зөв бэ? /Зөвхөн нэг хариулт сонгоно/

Тоо

Хувь

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

433

36.1

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

32

2.6

Хотын дарга С.Амарсайхан

164

13.6

Таван толгой түлш ХХК-н захирал М.Ганбаатар

517

43.1

Буруутай бусад албан тушаалтан

31

2.6

Хариулж мэдэхгүй /Хуулийн байгууллага тогтооно/

23

2.0

Сайжруулсан түлшнээс иргэд хордож, амь насаа алдаж байгаа асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар нар хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн байр суурь иргэдийн дунд давамгайлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 9 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 10 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 10 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 13 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 14 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 16 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23