С.БААТАРЖАВ: Д.ОЧГЭРЭЛИЙГ ТУШААЛ БУУРУУЛСАН, Т.ЭНХСАЙХАНТАЙ ХАМААРАЛГҮЙ


ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан жагсаал цуглаан зохион байгуулж байсан иргэн Т.Энхсайханы нөхрийг цагдаагийн байгууллагын удирдлага тушаал бууруулсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын дарга С.Баатаржав "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа

"Т.Энхсайхан гэх эмэгтэй сүүлийн үед хэвлэл мэдээлийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх болсон. Иргэн Т.Энхсайханд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудал манай Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа нь үнэн. Хэргийн шалгалтын явцын талаарх тодорхой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэх боломжгүй. Энэ эмэгтэйн нөхөр Д.Очгэрэл нь манай ажилтан мөн. Эрүүгийн цагдаагийн албанд хэлтсийн даргаар ажиллаж байсан. Цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг албан тушаалаас нь үндэслэлгүй чөлөөлсөн асуудал яригдсан. Энэ талаар тодруулж тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Цагдаагийн төв байгууллага нь харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагааг шалган зааварчилж, илэрсэн зөрчил дутагдлыг засуулж, тодорхой үүрэг чиглэл өгч, түүнийхээ биелэлт, үр дүнг тооцох ажлыг төлөвлөн үе шаттай зохион байгуулдаг. Эрүүгийн цагдаагийн албанд 2013 оноос хойш дотоод хяналт шалгалт хийгдэж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байсан. Энэ жил тус албанд хуваарьт шалгалт хийгдэх байсан. Шалгалтыг өнгөрсөн сарын 18-20-ны өдрүүдэд явуулж, дүнг хуралдаанаараа хэлэлцээд зохих шийдвэрүүдийг гаргасан. Шалгалтад тус албаны бүх нэгжийн үйл ажиллагааг хамруулж, шалгалтын дүнг үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тус албаны дарга, Дэд дарга, хэлтсийн дарга нарын нийт долоон удирдах албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу албан тушаал бууруулах болон цалинг тодорхой хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг засуулах хугацаатай үүрэг өгсөн" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 7 цагийн өмнө
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 7 цагийн өмнө
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 8 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 8 цагийн өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 10 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 11 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 13 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 14 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 2026/08/09
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09