​ТАГНУУЛЫНХАНД СААТУУЛАГДСАН Ж.ПУНЦАГ ГЭГЧ ХЭН БЭ?

Өнөрцэцэг
2019/10/05


Төрийн төмөр нударга "илээд" өнгөрдөг олон эрхмүүдийн нэг бол яах аргагүй УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг билээ. Өнгөрсөн намтар түүхээс нь харж байхад түүнд хууль үйлчилдэггүй гэлтэй байтал өчигдөр түүнийг нэг ажилтны хамт ажлынх нь байран дээрээс Тагнуулын ерөнхий газраас барьж, 461-р ангид түр саатуулсан гэдэг мэдээлэл байна.

Тэгвэл Ж.Пунцаг гэж хэн бэ? Тэрээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хүн зодсон, танхайрсан хэргээр ял шийтгүүлж байсан байх юм. Тодруулбал, 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэгдэж байх юм. Ингээд зогсохгүй цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан гэх үндэслээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган ЦЕГ-ын даргын 2006.04.26-ны өдрийн №163 тоот тушаалаар "өөрийн хүсэлтээр" гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас халагдсан байна.

Эндээс дүгнэхэд эрхэм дарга төрийн нэрийн өмнөөс "бүгд найрамдах"-аа хоёр удаа уншуулсан "хүнд гар" байтал Иргэний харъяалал , шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагцаар томилогдсон айхтар том "арын хаалга"-тай хүн. Харамсалтай нь тэр хаширсангүй, бас "сайн ах" нарын буянг даалгүй дахиад л авлигын гэмт хэрэгт холбогдсон нь түүх намтарт нь тодоос тод бичигдэн үлджээ. Хэргийг сануулбал, 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр "СИ АР ЖИ девелопмент Монголиа" ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан таван сая төгрөг авсан байдаг. Түүнийг АТГ-аас шалгах явцад мөн оны 7,8 дугаар сард бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирж ажил эрхэлж байгаад визний хугацаагаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогджээ. Ингээд Эрүүгийн хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн хуралдаанаас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 -д зааснаар 1,6 жил хорих ялаар шийтгэж, дээр нь төрийн албанд хоёр жил ажиллах эрхийг нь хассан байдаг.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ж.Пунцагийн аз од нь гийж, сайн найзын шууд нөлөөллөөр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогджээ. Тухайн үед түүний талаар хэвлэлээр шуугиж, Авлигатай тэмцэх газраас түүнийг ашиг сонирхлын зөрчилтэйг нь тогтоосон ч тэр "улаан гэрэл"-ээр томилогдсон. Тэр үед эрхэм даргын шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан хугацаа нь дуусаагүй байсан юм. Үүнээс гадна тэрээр урьд өмнөх ял шийтгэлийн байдлыг нуун дарагдуулж, 2015 онд анхан болон давж заалдах шатны шүүхээр орохдоо ял шийтгэлгүй хэмээн хууран мэхэлсэн, ЦЕГ-ын гэмт хэргийн тоо бүртгэлийн архиваас ял шийтгэлтэй мэдээллүүдээ авахуулсан гэх мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 7 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 10 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 11 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 12 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 12 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23