ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ҮНДСЭН ШАЛТГААНЫ ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ НЬ ҮР ДҮНТЭЙ


Хүний бие дэх амь баригч хий, түгээгч хий, уруу арилгагч хийн үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлт орсноор хийн ширүүн, хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанарууд арвидаж үүний улмаас цусны судсаар гүйх хий, цусны гүйдэлд эмгэг өөрчлөлт орж дээш хөөрөх өвчин буюу даралт ихсэх өвчнийг үүсгэдэг.

Даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болох дээрх хийнүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг нөхцлүүд нь аливаа таагүй зүйлээс хүчтэй айж цочих, хүчтэй уурлах зэрэг нөхцлөөр сэтгэлийг хямраах, ойр дотны хүний үхэл хагацал зэргээр уй гасланд автах, муу хов жив, хэрүүлээр сэтгэл хямрах, их ярих, нойргүйдэх, их дуу чимээтэй газар удаан хугацаагаар байх, ширүүн ча-далтай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, үргэлж шимгүй идээ идэх, сэрүүн чадалтай цай ихээр уух, хүйтэнд даарах, сэрүүн салхитай газар байх, өлсгөлөн байх, баас, шээсээ хүчээр шахаж гаргах, эсвэл барих, сарын тэмдэг ирэх үед даарах зэрэг хий, цусыг хям-раах нөхцлийг бүрдүүлэх нь даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болдог.
Дээрх хийнүүдийн хямралтай үед гал, нар болон хэт халуунд халууцах, архи хэтрүүлэн хэрэглэх, биеийн хүчний хүнд ажил хийх зэрэг цусны халууныг үүсгэх нөхцлүүдээр цусны халуун үүсч хийтэй хавсарч хямарснаар даралт ихсэх шалтгаан болдог. Мөн хүйтэн хийн гол эрхтэнүүд болох зүрх, бөөр, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин зэрэг хий голлон хямарсан өвчнүүдийн үед даралт ихсэх шинж хоёрдогчоор илэрч болно.
Даралт ихсэх өвчний үед үндсэн шалтгааныг нь эмчлэх хэрэгтэй бөгөөд бүхэл биеийн үндсэн таван хий болон гишүү таван хийн үйл ажиллагааг сайжруулж, хий цусны гүйдлийг тэнцвэржүүлэх эмчилгээ хийснээр даралт ихсэх өвчнийг уг үндсээр нь бүрэн эмчлэх боломжтой.

Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 12 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 13 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 13 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 16 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 17 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 20 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23