​ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН МӨНГӨӨР ГЕНЕРАЛУУД ХИЙГЭЭД УЛСТӨРЧИД ГАРАА УГААЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Өнөрцэцэг
2019/09/30


Төмөр зам шинээр барина гэж олон жил ярьсан ч бодит ажил болсон нь үгүй. Гэхдээ энэ онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замтай болчихно гэсэн горьдлого, хүлээлт нийгэмд асар хүчтэй бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын лоббигоор хүчтэй эхэлсэн, анх удаагаа монголчууд бие даан томоохон бүтээн байгуулалт хийх гэж байгаа зэргээрээ олны анхааралд хэдийнэ орсон.

Гэвч энэ ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын цэргийн 017 дугаар ангид ажиллах үеэрээ барилгын цэргийн нийт ангийг төмөр замын бүтээн байгуулалтад дайчилсан уу гэдгийг Жанжин штабын дарга, генерал А.Ганбатаас лавласанд эрхэм генералын Ерөнхийлөгчид өгсөн хариулт тэнд байсан албаны хүмүүсийг гайхшруулж орхисон байна. Түүний "017 дугаар ангийг барилгын цэргийн ангид огт ирж байгаагүй, ер нь барилгын цэргийн анги гэж байдаг юмуу" хэмээсэн нь олон хүнд гайхшрал төрүүлж. Ерөнхийлөгч ч ийм хариулт ирнэ гэж төсөөлөөгүй биз, төмөр замын ажлын бүтээн байгуулалтад хайнга хандаж байгаа түүнийг зандран, ажлаа өгөхийг шаардсан сурагтай. Манай улсад албан ёсоор хэд хэдэн барилгын цэргийн нэртэй анги нэгтгэл байдгийг генерал А.Ганбат мэдэн будилсан уу, эсвэл өөр учир байв уу. А.Ганбат нь 2009 онд Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байхдаа гурван хүүхдээ цэргийн ангиудад олон жилийн турш ажилладаг мэтээр бүртгэн, хий цалинжуулж байсан хэргээр АТГ-т шалгагдан, ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Гэвч түүнийг энэ удаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд буцаан авчирсан гэх "бор шувуу" Зэвсэгт хүчний салбарт нисдэг юм билээ. Эндээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нэр муутай генералыг яагаад авчрав, тэр хүн нь ажлаа яагаад хариуцлагатай хийсэнгүй вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Барилгын цэргийн ангиудыг бүхэлд нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дайчлаагүй, ажиллах хүч хангалттай гаргаагүйгээс болж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажил талдаа ч ороогүй гэсэн мэдээлэл байна. "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км. 2019 оны 11-р сард төмөр замын далангийн ажил дуусах төлөвлөгөөтэй. Гэтэл дөнгөж 50 км далан баригджээ. Шинэ төмөр зам барьж байгуулахад нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллана хэмээн тооцоолж байсан. Одоогийн байдлаар 500 орчим цэрэг, нэг сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтад ажиллах боловсон хүчнийг байрлуулах байр сууц, хоол хүнс, техник хэрэгсэл гээд бүхий л ажлын гүйцэтгэтгэлд тендер зарлахгүйгээр шууд гэрээгээр сонгон авсан байдаг. Хачирхалтай нь, ямар компаниуд хэдэн төгрөгийн гэрээт ажил авсан мэдээллийг маш нууцын зэрэглэлд багтаасан байна. Энэ мэт байдал сүржин эхэлсэн төмөр замын ажил даржин төгсгөлтэй болчихсон юм биш байгаа гэх хардлагыг төрүүлэв.

Маш нууц хэмээн хаалттай мэдээлэлд оруулж, нууцалсны цаана иргэдэд очих ёстой байсан 1072 ширхэг хувьцааны мөнгөөр төмөр зам барьж байгаа нэрээр генералууд хийгээд улс төрчид, эрх мэдэлтэнгүүд нийлж гараа угааж байх магадлал байна. Хууль, хяналтын байгууллагууд үндэсний гэх тодотголтой бүтээн байгуулалтын энэхүү ажлын төсөв санхүү, гүйцэтгэлд анхаарал хандуулж үзэхэд гэмгүй болжээ.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 6 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 11 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23