​МӨРДӨГЧ: Э.БАТ-ҮҮЛ, Н.ГАНБОЛД, Ш.ТҮВДЭНДОРЖ НАР С.ЗОРИГ АГСНЫ ЦОГЦСЫГ ХАРЪЯ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙСАН

Өнөрцэцэг
2019/09/27


1998 оны аравдугаар сарын 2-нд төр нийгмийн зүтгэлтэн, Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Хэрэг гарснаас хойш хэдийнэ 21 жил өнгөрчээ. Шүүхийн тогтоолоор аллагын гүйцэтгэгч тодорсон ч захиалагч бүдэг хэвээр. Хэргийн газрын анхны үзлэгийг хийсэн, цагдаагийн мөрдөгчтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцах боломж олгосонд баярлалаа. Та С.Зориг агсны хэргийн талаар өмнө нь яриа өгч байв уу?

-Үгүй, хэргийг мөрдөж байх үед хэвлэлийнхэн ярьдаг л байсан.

-1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр цагдаад хэргийн газрын дуудлага ирэх үед та хаана ажиллаж байсан бол?

-Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст чиглэлийн ахлах байцаагч хийдэг байсан. Тухайн өдрийн орой амрах гээд байж байтал манай мөрдөн байцаах албаны дарга н.Алтангэрэл хурандаа 23 цагийн үед залгасан. Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Зориг хутгалуулсан байна, хэргийн газарт яаралтай очиж үзлэг хий" хэмээн даалгасан. Манайх С.Зориг агсны гэртэй ойр учир хэргийн газарт тэр даруй очсон.

-Тэгэхээр хамгийн түрүүнд очсон мөрдөн байцаагч нь Та юу?

-Үгүй. Намайг очиход Сүхбаатар дүүргийн цагдаа нар ирчихсэн байсан. Хүн хутгалуулчихлаа гэх дуудлага Дүүргийн Цагдаад 22 цаг 40 минутад ирсэн гэдэг байх. Хамгийн түрүүнд манайх очиж үзлэг хийх ёстой байсан ч процессын алдаа гарсан. Намайг очиход Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгэн ажилтан Д.Булганыг гал тогоонынх нь өрөөнд асуугаад сууж байсан.

-Цагдаа нараас гадна албаны хүмүүс, дарга нар байсан гэдэг?

-Талийгаачийн гэрийн зочны өрөөнд тухайн үеийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж хамгаалагчидтайгаа, ЦЕГ-ын дарга Д.Мөрөн нарын 10 орчим хүн байсан. Намайг орох үед нэг ч хүн үлдэлгүй гарцгаасан юм. Тухайн үед хүн амины хэрэг гэж хэлээгүй, С.Зориг гишүүн хутгалуулсан байна гэсэн мэдээллийг л надад өгсөн байсан. Би шөнийн 12 цагаас үзлэгээ хийсээр үүрийн 06 цагт дууссан юм.

-Үзлэгээр...

-Нарийн ярьж болохгүй. Мөрдөн байцаалтын нууцад хамаардаг юм.

-С.Зориг агсны хэргийг мөрдөж байсан мөрдөгчид учир битүүлгээр нас барсан гэх мэдээлэл байдаг. Үнэн үү?

-Цуурхал, огт тийм юм байхгүй. Манай хэлтсээс тийм олон ч хүн мөрдөөгүй, бүгд эсэн мэнд бий.

-Та онц хүнд гэмт хэрэг мөрддөг байсан учир олон ч хэргийн газарт ажилласан байх. С.Зориг агсны амиа алдсан газрын бусдаас ялгаатай, сэжигтэй зүйлүүдийг хэлж болох уу?

-Болохгүй. Хавтаст хэрэгт бүх зүйлийг тодорхой бичсэн байгаа.

-Энэ хэрэг улс төрийн нарийн зохион байгуулалттай хэрэг мөн үү?

-Би иргэнийхээ хувьд бодлоо хэлье. Хэрэг дээр анх очиход нарийн зохион байгуулалттай улс төрийн аллага гэж огт харагдаагүй. Ахуйн хүрээнд үйлдэгдсэн хүн амины ийм хэрэг байна гэж бодсон. Улс төрийн зорилготой аллага бол гэрч үлдээх үү, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хөдөөгийн залуусыг ашиглах уу гээд олон эргэлзээтэй асуулт байдаг юм.

-Таныг үзлэг хийж байхад гаднаас хүмүүс талийгаачийнд ирж байсан уу?

- АТГ-ын дарга асан Н.Ганболд, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нар хамт ирээд хаалга тогшсон. Тэд ороод нэг удаа харчихъя гээд байсан, би хууль сануулаад, болохгүй гэдгийг хэлээд оруулаагүй ээ.

-Хэрэг илрэхгүй, яагаад ийм олон жил болчихов. Хэргийн газрын үзлэг дутуу дулимаг хийгдсэн юм биш биз?

-Хэрэг дээр тактикийн гэмээр хэд хэдэн алдааг цагдаагийн байгууллага гаргасан. Хэрэг гарсан даруйд шууд цагдаагийнхан ажиллах ёстой байсан. Гэтэл мөрдөн байцаагчдаас түрүүлээд дарга нар ирчихсэн, талийгаачийн цогцос дээгүүр алхаад алхаад гэрлүү орчихсон байсан юм. Уг нь хуулиа мэддэг хүмүүс байсан бол хэргийн газарт орохгүй байх байлаа.

-Хэргийн талаар бодитой мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөг амалж байсан. Хэр олон хүн залгаж мэдээлэл өгдөг байв. Мэдээлэл хүлээж авах дугаар нь таны дугаар байсан гэдэг?

-Тиймээ, миний утасны дугаарыг тавьсан. Нэг ч хүн яриагүй. Ер нь мэдээлэл ирээгүй гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23