ХУРАНДАА Э.БӨХБАТ ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ

Өнөрцэцэг
2019/09/26

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Энэ талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Цагдаагийн алба хаагч Э.Бөхбат миний талаар өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 25-ны өдөр zarig.mn цахим хуудсанд миний эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн мэдээлэл тараасан. Миний бие өөрийн эзэмшлийн байраа 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад хоолны газрын чиглэлээр ажлын байрны түрээсийн гэрээ үйлдэж түрээслүүлсэн. Түрээсэлсэн иргэн Б.Гантулга хоолны газар, хүнсний захын чиглэлээр ажиллуулж байгаад орлогогүй болсон учраас 2018 оны 11-р сараас давхар түрээсийн гэрээ хийсэн гэдгээ хүлээдэг, тухайн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Дээрх түрээслэгч сард тогтмол хугацаанд түрээсийн төлбөрөө шилжүүлж байсан учраас миний бие үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаагүй, мөн ОХУ-д сурч байсан хугацаанд гэр бүлийнхэн маань түрээсийн байрыг хариуцаж байсан болохоор эргэж тойроогүй гэдэг үнэнээ хэлсэн минь олон нийтэд буруу ойлголт өгчээ. Энэ асуудлын үнэн зөвийг эцсийн байдлаар хуулийн байгууллага шалгаж хэн буруутай эсэхийг тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь төрийн алба болон тэр тусмаа Монголын мянга мянган цагдаагийн албанд чин шударгаар, хичээнгүйлэн нойр хоолоо умартан зүтгэж байгаа хамтран зүтгэгч нарын маань нэр хүндэд асар муугаар нөлөөлж байгаад туйлын их харамсч байна. Миний бие 1990-1997 он хүртэл зах зээлийн нийгэмд ганзагын наймаанд өдөр шөнөгүй хөдөө орон нутаг, гадаад дотоодгүй явж ноолуурын наймаа, хямдхан байр, машин худалдан авч засч янзлан буцаан зарж байж өөрийн гэсэн орох оронтой болж амьдралаа залгуулах орлоготой болсон. Би 2003 онд энэхүү шуугиан тариад байгаа төмөр замын 2 давхар шар байшингаас байр худалдан авч өргөтгөл барьж хоолны газар ажиллуулж түрээслүүлж эхэлсэн. Өнөөдөр би дээрх асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч шалгуулах болсноо та бүхэнд үүгээр мэдэгдэж байна.

Би монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 22 жил зүтгэжээ. Энэ хугацаанд монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралынхаа ихэнх цаг, залуу насаа зориулсан. Хайртай албаа орхих харамсалтай байгаа хэдий ч би өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын босоо цагаан хийморь өөдөө байж иргэд маань аюул осолгүй амар тайван байхыг л би хүснэ хэмээн бичсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 15 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 16 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 16 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 18 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 19 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 22 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2026/10/24
Зарим нутгаар цас орно 2026/10/24
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23