ХӨВСГӨЛ АЙМГИЙН УРГАЦ ХУРААЛТ 47 ХУВЬТАЙ БАЙНА


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь албан томилолт Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Тэрээр Тариалан сумын "Алтандуулга" ХХК-ийн тариалангийн талбайд очиж ургац хураалтын байдалтай танилцав. Хөвсгөл аймаг энэ жил 170 орчим мянган га талбайд үр тариа тариа, үүнээс 16558 га талбайд улаан буудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235.5, хүнсний ногоо 178.7, ногоон тэжээл 810, рапс 3453 га талбайд тариалжээ. Өнөөдрийн байдлаар 10882 тонн ургац, үүний дотор төмс 510 тонн, хүнсний ногоо 390 тонныг хурааж авсан, ургац хураалт 47 хувьтай байна.

Тариалангийн бүс нутгийн газрын хөрс харилцан адилгүй байдаг учир Улсын тэргүүний тариаланчдыг шалгаруулахдаа бүсчилж байхыг ахмад тариаланч, агрономич Ж.Жаргалсайхан Ерөнхий сайдад санал болгов. Хөвсгөл аймаг цаг уурын сэрүүвтэр нөхцөлд уулын өвөр, нөмөр нөөлөг бараадаж газар тариалан эрхэлдэг. Бүх боломжоо дайчлан ажилладаг ч ургац хураалтаараа улсдаа тэргүүлэх болзол хангадаггүй байна. Энэ саналыг Ерөнхий сайд судалж үзэхээ хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Мөрөн хотод иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим нутгаар цас орно 38 минутын өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 15 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 16 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 17 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 19 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 20 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 23 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 23 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2026/10/24
Зарим нутгаар цас орно 2026/10/24
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23