УИХ ТАРАХ АСУУДЛААР МАН ХОЁР ХУВААГДЖЭЭ


Г.Занданшатарын танхим тарах уу, үлдэх үү гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байна. Ангийн дарга Г.Занданшатар нь тарах сонирхолтойгоо илэрхийлээд байгаа нь улсын "нэгдүгээр" хүний атганд орсон гэж хэлэхэд хатуудахааргүй байдалтай байна. Тэрбээр тараад, ахиад сонгууль явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын тухай хуульд зааснаар нийт гишүүдийн гуравны хоёр нь буюу 51 гишүүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ өөрөө тарах зохицуулалттай.Танхимдаа цуглаад хуралдаж чадахаа байсан эрх баригчдын бүлэг энэ асуудал дээр эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харах нь ойлгомжтой байна.

УИХ дахь МАН-ын 33-ын бүлэгт ЖДҮ-чин гишүүд голдуу багтдаг учир хүссэн хүсээгүй муулуулж баалуулж байснаас хугацаанаасаа өмнө тараад ахин сонгуульд орж "азаа үзэх" сонирхолтой байх нь дамжиггүй.

Харин 27-ын бүлэг нь тарах асуудал дээр хоёр хуваагджээ. 27-ийн бүлэг буюу М.Энхболдын фракциас Д.Оюунхорол, Н.Оюундарь, О.Содбилэг нар "урвасан". Тэд 33-ын бүлгээ дэмжиж, тодруулбал, УИХ-ыг тарахыг дэмжинэ гэсэн үг. Харин 33-ын бүлэг тэр чигтээ УИХ-ыг тарахыг дэмжихгүй байгаа гэх мэдээлэл бий. Тодруулбал Д.Сумъяабазарын фракци болох СХД-ийн таван гишүүн, Ц.Нямдоржийг дагалдагчид дэмжихгүй байр суурьтай байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23