ЦҮНХ БАРИГЧ, ОЙМСЧДООС ТӨРИЙН АЛБЫГ САЛГАХЫГ УИХ-ЫН ГИШҮҮД ХҮССЭНГҮЙ


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ эрхэм гишүүдийн саналаар төслийн заалтын хувь заяаг шийдэж байгаа. Угаасаа ч УИХ-ын бүрэн эрх нь энэ юм.

Баасан гаригийн /2019.09.06/ чуулганы нэгдсэн хуралдаанаар ТӨРИЙН АЛБА-тай холбоотой заалтыг хэлэлцэх үед УИХ-ын олон гишүүн идэвхтэй оролцож, саналаа хэлсний дүнд төрийн албанд өөрчлөлт, шинэчлэлт хийх, сахилга хариуцлагатай болгох, сонгон шалгаруулалтаар томилгоо хийдэг болох зохицуулалт бүхий заалт уналаа. Гишүүд олонхийн саналаараа дэмжээгүй юм.

Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барисан төслийн дөрөвдүгээр бүлэгт "Төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших, чадахуйн (мерит) зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгох" хэмээн тайлбарлаад 46.4-т Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна гэсэн заалтыг анх Ажын хэсэг хэлэлцүүлэгт оруулсан.

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барисан төсөлдөө "Төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөнө. Төрийн нарийн бичгийн даргыг арван жилийн хугацаагаар томилно. Төрийн нарийн бичгийн даргыг хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна" гэсэн заалт оруулж ирснээр Ажлын хэсэг дээрх хоёр хувилбарыг нэгтгэсэн томъёоллыг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулж ирсэн.

Энэ заалт Үндсэн хуульд байраа олбол төрийн албанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, ахиц дэвшил гарах учиртай.

Гэвч УИХ-ын гишүүд дэмжээгүй учир аргаа барахдаа УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдэд хандаж "Төрийн албандаа өөрчлөлт, шинэчлэлт хийж чадахгүй гэж үзэж байгаа бол хамаа алга" хэмээн бухимдангүй хэлнэ лээ.

УИХ-ын нэр бүхий гишүүн дээрх заалтын ШАТЛАН ДЭВШИХ гэсэн агуулгад эмзэглэж байлаа. Төрийн албанд гаднаас хүн орж ирэхийг хаасан заалт гэж байр сууриа илэрхийлсэн.

Мөн үг хэлсэн гишүүдийн зарим нь "Хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно" гэсэн агуулгыг төрийн алба, төрийн албан хаагчдыг хамгаалсан заалт гэж үзэж байлаа. Иймэрхүү байдлаар үг хэлсний дараа санал хураахад, гишүүдийн олонхийн саналаар дээрх заалт унасан юм.

Энэ хэлэлцүүлэгт үг хэлсэн зарим гишүүд төрийн албанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, төрийн албыг авлигад идэгдсэн, ашиг сонирхлын зөрчилтэй, сэтгэлгүй, ур чадваргүй хүмүүс ажилладаг гэх зэргээр хурцаар шүүмжилсэн нь анхаарлын гадна үлдэх аргагүй байв.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хэлж байгаа шиг иргэд, олон нийтэд ч манай төрийн алба таалагддаггүй. Авлига авдаг, хувийн сонирхолдоо хөтлөгддөг, ажлаа хийдүүлдэг, хүнд сурталтай гээд тоочвол өмөөрөөд байх юмгүй.

Харин, хамгийн гол нь ийм төрийн албыг өөрчлөхийг, шинэчлэхийг гишүүд яагаад хүсэхгүй, дэмжихгүй байна вэ.

Ингэхэд, ялзарсан, авлигад идэгдсэн, ашиг сонирхлын зөрчилтэй төрийн алба яагаад бий болчихсон юм бэ. Хэн ийм болгов, нийгэм үү, эсвэл төрийн албан хаагчид өөрсдөө юу..?

Энэ асуултад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишүүд, улстөрчид та бүхэн өөрсдөө өсгөн, бойжуулсан шүү гэж хариу баримаар санагдсан.

Цүнх баригч, халаасны хүн гэдэг нэр томъёонууд хэнээс гаралтай билээ. Хэн өөрийнхөө хүнийг төрийн албанд шургалуулдаг билээ, оймсондоо нуусан мөнгөнөөс нь хэн хувь авдаг билээ…

Ашиг хонжоо хардаг, авлига авдаг, ур чадваргүй, авъяасгүй, бичиг үсгийн боловсролгүй хүмүүсийг та бүхэн өөрсдөө төрд шахдаг, дарга болгодог байгаа биз.

Ийм төрийн албанаас салахыг, өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байх нь арга ч үгүй мэт. Та бүхэн цүнх баригчгүйгээр улстөрд өндөрт гарахад хэцүүднэ. Яс юман дээрээ цүнх баригчид чинь та бүхэнд маш их хэрэгтэй. Жирийн иргэдийн хоолны мөнгийг хуулийн цоорхойгоор, эрх мэдлээ ашиглан олж идэхэд чинь цүнх баригчид юу юунаас чухал. Тэдэнд биш бол өөр хэнд итгэж та бүхэн тийм юмаа хийлгэхэв. Товчхондоо цүнх баригчид ч сонирхол бий. Хүн л болсон хойно өөрийн гэсэн ашиг сонирхолтой, түүнийгээ гүйцэлдүүлнэ. Таны хүргэж өгсөн албан тушаалд очихоороо авлига авна, ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөнө. Тэндээс олсон мөнгөнөөс харин хэнд өгнө гээч. Ард иргэдэд лав биш. Хариулт нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм.

Төгсгөлд нь дурьдахад, ТӨРИЙН АЛБА-тай холбоотой заалтыг гишүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгт гаргасан саналд үндэслэн томъёолж, гурав дахь хэлэлцүүлэгт оруулж ирэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсэгт чиглэл болгосон.

Гурав дахь хэлэлцүүлгээр энэ заалтын хувь заяаг гишүүд хэрхэн шийдэхийг таашгүй.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23