ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН 32 ХЯТАД ИРГЭНИЙ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ


Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газраас өмгөөлөгч Д.Хуягбаатарын ирүүлсэн "Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна" гэсэн гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар Монгол улсын 4, Хятад улсын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тусгай зөвшөөрөлтэй талбайгаас ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон байна. Агуулах болон штолин дотор нь олборлосон, баяжуулсан вольфром байсныг мөн битүүмжилжээ. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарган шилжүүлээд байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 23 минутын өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 2 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 2 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 4 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 4 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 4 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 5 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 5 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 8 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 23 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24