У.ХҮРЭЛСҮХ: ЗАСГИЙН ГАЗАР БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УЛИРАЛ ТУТАМ УУЛЗАЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим сайд нар, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамтаар бизнес эрхлэгчидтэй МҮХАҮТ-д өнөөдөр уламжлалт "Бизнес уулзалт"-аа хийв. Уулзалтад 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв.

2018,2019 онд төсвийн тодотгол хийгээгүй, гадаад валютын нөөц 4,1 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны эргэлт 8,1 тэрбум ам доллараар хэмжигдэж, төсвийн алдагдал 18-5,1 хувь болон буурсан, олон улсын тавцанд зээлжих зэрэглэл ахисан зэрэг сайн үзүүлэлтүүдийг дурдав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Бизнесийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлаа бид ний нуугүй ил тод ярих нь чухал. Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээдтэй хатуу хариуцлага тооцно. Тооцсоор байна. Сүүлийн үед уул уурхайн салбарт гаргаж байгаа шийдвэрүүд гэхэд бизнесийн орчинд ургасан хог шарилжаа зулгааж байгаа асуудал болохоос биш зүлэгээ устгаж байгаа явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төр, бизнесийн хүрээнд сүлжээ үүсгэн хууль бус монофоль эрх тогтоож байгаа асуудалтай хатуу тэмцэж, таслан зогсоохын төлөө ажиллана гэв.

Бизнес эрхлэгчид явуулж буй үйл ажиллагааны чиглэлд нь тааруулж уян хатан татварын бодлого хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, шинжлэх ухаан, инновацийн ололтыг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хог хаягдлын менежментийг нэн даруй шинэчлэн хэрэгжүүлэх, бизнес дэх улстөрийн нөлөөллийг зогсоох, намчирхах үзлийг халах, авлига хээл хахуулийг устгах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна зэрэг саналыг гаргаж, эдгээрт чиглэсэн тууштай бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэхийг хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын дүнд тогтвортой өсөлт, эерэг үзүүлэлтүүд бизнест, эдийн засагт гарч эхэлснийг бизнес эрхлэгчдийн зүгээс хэлж байв.

Түүнчлэн салбар бүрт тулгамдаж буй асуудлаар Засгийн газартай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж шийдэл гаргаж явах санал гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, улирал тутамд бизнес уулзалтыг тогтмолжуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 8 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23