ТӨРИЙН ОРДНЫ ХАЖУУД ЮУ БОЛОВ?

Өнөрцэцэг
2019/08/08

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд Төрийн ордны хажууханд борооны усны улмаас цөмрөлт үүссэн. Гэвч энэхүү цөмөрсөн нүхэн доор "хонгил" илэрсэн гэх мэдээллийг тухайн газрын ойролцоог үйлчилгээ эрхлэгчид ярьсан байна. Өнөөдөр өглөөний 09 цагаас эхлээд цөмрөлт үүссэн газрыг Цагдаагийн Ерөнхий газар хамгаалалтандаа авч Онцгой байдлын албан хаагчид хонгилруу орж үзсэн. Мөн дээр нь Тагнуулын Ерөнхий газрын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газрынхан, тус газрын дарга П.Батаа ирж цөмөрсөн нүхэн дээр ирж ажилласан, тэнд баахан утсаар ярьж зогсож буй харагдсан.

Төрийн гурван байгууллага таван цаг цөмөрсөн нүхэн дээр бужигнасан атлаа тухайн нүхийг бөглөх ажиллагаа огт явагдаагүй нь анхаарал татаж байна. Дээр нь Төрийн ордны хамгаалалтын бүсэд хамаарахгүй байтал Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нь өөрийн биеэр ирж ажилласан нь л мөн анхаарал татаж байгаа юм. Энэ талаар хэн ч мэдээлэл өгсөнгүй, энд ажиллаж байгаа төрийн гурван байгууллагын хэвлэл мэдээллийн албад таг чиг. Гэнэт үүссэн нүхийг ямартаа ч олон нийтээс нууцлах сонирхол албаныханд байна. Ямар учраас ийнхүү нууцлаад байгаа ч хэвлэлийнхэн анхаарлыг татахуйц. Цөмөрсөн нүх болгон дээр Цагдаа, Тагнуул, Онцгой, Төрийн тусгайгийнхан очиж ажилладаггүй учир хэвлэлийнхэний анхаарлыг татаад байна. Энэ асуудалд удахгүй холбогдох албаныхан мэдээлэл өгөх биз ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 1 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 5 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23