Ш.РАДНААСЭД, Д.ДАМБА-ОЧИР НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, намаас 5 жилийн хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болгосон шийдвэр гаргасан.

Учир нь уг шийдвэртэй холбогдуулан "Энэ нам коммунист нам боллоо. Нэртэйгээр нь намаасаа хөөчих" хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байр сууриа илэрхийлж, "УИХ-ын гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлсэнийхээ төлөө намаас хариуцлага тооцдог байж болохгүй. Нэг үгээр хэлбэл, нам УИХ-ын үйл ажиллагаанд оролцож байгаа нь буруу алхам" хэмээн намын бүлгийн гишүүд тэр чигээрээ шахуу Хяналтын хорооны шийдвэрийг эсэргүүцсэн юм. 

Тиймээс өнгөрсөн баасан гаригт МАН-ын бүлэг оройн 17.00 цагийн үед хуралдаж, уг асуудлыг авч хэлэлцсэн. Ингэхдээ бүлгийн хуралд намын даргыг байлцуулж, Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зөвлөлөөр яаралтай авч хэлэлцэнэ үү хэмээн албан ёсоор хүсэлтээ хүргүүлсэн байдаг.  Намын дүрмийн дагуу энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдэх ёстой. Тодруулбал, Удирдах зөвлөл хуралдаад Хяналтын хорооны шийдвэрийг хэвээр үлдээх үү, хүчингүй болгох уу гэдгийг шийддэг аж. 

Харин бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлыг хэлэлцэж, Удирдах зөвлөлийн ихэнх гишүүд Хяналтын хорооны шийдвэрийг буруутгасан өнгө аяс илэрхийлсэнээр МАН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор болсон тухай эх сурвалж мэдээлж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 31 минутын өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 17 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 19 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 21 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 22 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр