ДАРААГИЙН УИХ-ЫН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ?


Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Харин Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэх бүрдэх юм. Төрийн мэдээлэл сэтгүүл өнөөдөр хэвлэлтээс гарна. Иймээс маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэхээр товлоод байна. УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд өргөн барьсан. Тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдын орыг хэн залгах вэ, гэх таамаг олон нийтийн дунд хөвөрч байна. Төрийн ордноос Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нарын нэрс яригдаж байгаа тухай бор шувуу нисээд амжив.

Ц.Нямдорж сайдын суудлаа УИХ-ын даргын суудлаар солих уу?

"М.Энхболд оо, өөртэй чинь холбоотой асуудал үүсчихээд байхад үүнийгээ ярихгүй юм. Хэдэн удаа хэлүүлэх гээд байгаа юм. Танд зөндөө хэлсэн. Нэг удаа ч биш бүтэн жилийн турш ярьж байна. 50 хувь нь таныг эсэргүүцээд энэ танхимаас гарчхаад байхад яаж цааш нь удирдах гээд байгаа юм. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү. УИХ-ын дарга гэдэг албыг би өгч үзсэн хүн. УИХ-ын даргын албан тушаалаас болж УИХ-ын нэр хүнд сэвтэх ёсгүй" хэмээн чуулганы хуралдааны үеэр Ц.Нямдорж, М.Энхболдод хандан хэлж байв. Тэгвэл Ц.Нямдоржид сайдын суудал УИХ-ын даргын суудлаас илүү үнэ цэнэтэй байх уу?
Сайдын суудалд тухлахаас өмнө УИХ-ын дэд даргын албыг Ц.Нямдорж хашиж байсан. Түүний хувьд хэд хэдэн чуулганы хуралдааныг даргалж УИХ-ын гишүүдийг "сандралд" оруулсан. Тэр гишүүдийг чуулганы хуралдаандаа цагтаа ирэхийг сануулж, "хатуу гараар" чуулганы хуралдааныг удирдсан. Угаас чуулганы хуралдаандаа барагтай л бол тухлан саатдаггүй гишүүдэд яг одоо хатуухан УИХ-ын дарга хэрэгтэй байна. Гэхдээ олон нийтийн хүсэж байгаа "шинэ хүн" Ц.Нямдорж байж чадах уу?

УИХ-ын залуу гишүүдийн төлөөлөл Т.Аюурсайхан

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа МАН-ыг шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж, Тусгаар тогтнолын үүдэн гэр барьж багагүй "тоглолт" хийсэн нөхөр бол Т.Аюурсайхан. Тэр МАН-ын 27-р Их хурлаар М.Энхболдтой намын даргын суудлын төлөө өрсөлдөж байв. Харин одоо М.Энхболдоос УИХ-ын даргын суудлыг авчих нууцхан хүсэл Т.Аюурсайханд байхыг үгүйсгэхгүй. Т.Аюурсайханы хувьд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаар ажиллаж байсныг дурдах хэрэгтэй. МАН-д улс төрийн ажилтнаас Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, намын үүрийн даргаас Нийслэлийн хяналтын хорооны гишүүн, намын Бага хурлын гишүүн хүртэл ажилласан. 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, дүүргийн хурлын төлөөлөгчөөс хурлын хорооны дарга, дүүргийн Засаг дарга хүртэл дэвшин ажилласан намтартай. Харин УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залраад авсан нэгэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 1 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 3 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 5 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22