ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хурлаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн гишүүдийн 80 хувь нь дэмжихгүй шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-нд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тависан билээ. Байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсвийн алдааг засах ёстой гэж хэлж байсан. Мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Би бас төсвийн ажлын хэсэгтээ хоёр удаа очиж уулзаж, төсвийг хэрхэн сайжруулах вэ гэдэг талаар ярилцсан. Төсвийг татаж авах асуудал орсон. Засвар хийгээд буцаагаад өргөн барих хувилбар дэмжигдээгүй учраас батлагдсаны дараа хориг тавиад алдаагаа засах тохиролцоо Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд хоёрын хооронд болсон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 1992 оноос хойш Ерөнхийлөгч төсөвт таван удаа тавьж байна. Анх удаа бүхэлд нь хориг тавьж байна. Бүхэлд нь тавих шаардлага байсан уу. Хориг тавьсан зургаан үндэслэл байгаа юм. Үндэслэлийг нь аваад үзэхээр яах аргагүй Засгийн газрын өргөн барьсан зүйлүүд байгаа юм. Гишүүдэд найман тэрбум төгрөг тавьсан гэдэг нь хаана байгаа юм бэ. Мөн 42 тонн нүүрсний экспорт хийнэ гэдгийг Засгийн газар оруулж ирсэн. Тиймээс хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын сайд нар байж, тайлбарлах ёстой. Төсөвт тавьсан хоригийн үндэслэлүүд нь зөв юм уу буруу юм уу гэдэг дээр Засгийн газар тайлбар хиймээр байна. Аж үйлдвэрийн компаниат байгуулахад заавал төсвөөс санхүүжилт тавих ёстой юу гэдгээ ярилцах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй байна. Хэрвээ хэсэгчилсэн хориг тавьсан бол тавьсан зүйлийг нь хэлэлцээд, шийдэх боломжтой. Гэтэл бүхэлд нь хориг тавьчихаар Монгол Улс 2019 оныг төсөвгүй угтах болчих гээд байна. Хамгийн хурднаараа хэлэлцэхэд Цагаан сарын өмнө л төсвөө баталж чадна. Баталсан төсөв дээр Ерөнхийлөгч дахиад хориг тавибал яах вэ. Оны эхэнд төсвөө баталж чадахгүй бол төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Ахмадууд доод хэмжээгээр тэтгэврээ авна. Төрийн байгууллагууд төсөвгүй улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал төсвөө задлаад баталтал төрийн албан хаагчид, ахмадууд цалингүй, тэтгэвэргүй болно. Гишүүний мөнгө таваас найман тэрбум болтлоо өслөө гэж байна. 2013 онд Засгийн газрын тогтоол гараад суманд барих 10 хүний ортой эмнэлэг барих жишиг зураг төсөл баталсан. Тэр зураг төслийнхөө л дагуу явж байгаа. Гишүүдийн мөнгө гэж ярих нь буруу. Энэ бол орон нутагт орж байгаа хөрөнгө оруулалт. Эдийн засгаа ганцхан уул уурхайгаас хараат бус байлгах санаачилгыг дэмжиж байна. Гэхдээ зураг төсөлтэй байх ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Ганболд: Сангийн сайд оруулж ирсэн төсвөө хамгаалах ёстой байсан. Олон нийтэд зөв мэдээллийг өгөх хэрэгтэй байна. Дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл төсвийг боловсруулдаг. Аймаг нийслэл арванхоёрдугаар сарын 1, сум дүүрэг 20-ны дотор төсвөө батлах ёстой. Ингэж байж төсвийн жил эхэлдэг. Гэтэл хоригийг хүлээж авахаар хойшоо татагдана. Энэ бүхэн хэний буруу вэ. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна уу.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 500 тэрбум төгрөг асуудал байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа 300 тэрбум төгрөг гэж ярьж байсан. Зураг төсөвгүй гэж хориг тавьсан хэрнэ зураг төсөвгүй 500 тэрбум төгрөг тавиулъя гэж байна. Төсвийн байнгын хороон дээр үүнийг төсөвт тавих мөнгө биш компаниуд өөрсдийнхөө хөрөнгөөр хийчихнэ гэж тайлбарлаад байгаа юм. Мөн бүхэлд нь тавьсан учраас улс орон төсөвгүй ирэх жилтэй золгох гээд байгаа учраас хоригийг хүлээж авах боломжгүй болчихоод байгаа юм. Гишүүдэд найман тэрбум төгрөг тавьсан гээд байгаа юм. Үүнийг гишүүд халааслаад л явчих юм шиг юм яриад байх юм. Энэ бол тойрогт хөрөнгө оруулалт хийх мөнгө. У.Хүрэлсүх сайд болсноосоо хойш гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлдэг болгоно гэж ярьж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хоригийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ирэх жилийн төсөв 2020 оны сонгууль руу чиглэсэн тооцоо судалгаагүй төсөв гэж үзэж байгаа. 7 их наяд төгрөгийн өрийг хойч үедээ үлдээсэн төсөв болно. Төсвийн алдагдал бол өр. МАН 2016 оны мөрийн хөтөлбөрт өр нэмэгдүүлэхгүй гэж байсан. Гэтэл нэмээд л яваад байна. Долоон их наяд төгрөгийн өр үлдээж байж боломжийн төсөв гэж дүгнээд сууж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. 2019 оны төсвийг эргэн харах ёстой. Бүхэлд нь тавьсан нь буруу байж магадгүй. Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэж бодсон төсөв. Байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд, Сангийн сайд байх ёстой. Цоо шинэ төсөв хэлэлцэх юм шиг юм яриад байх юм үгүй шүү дээ.

Тус асуудлыг маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хууль зүйн байнгын хороо үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 10 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04