Ч.МӨНХЖАРГАЛЫН ӨМГӨӨЛӨГЧ МАШ НОЦТОЙ БАРИМТЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГЛӨӨ


Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс 2016 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Жаст компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн энэхүү хавтас хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд нотлох баримтаар ашиглагдах ёстой Английн холбогдох шатны шүүхийн шийдвэр, баримт бичгийг АТГ-т албан бичгээр хандан хүргүүлсэнээ танилцууллаа.

Энэхүү чухал ач холбогдолтой баримт бичгүүдэд;

1.Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Английн Англи Велссийн худалдааны шүүхээс гаргасан шийдвэр,

2.Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хатан хааны шүүхийн танхимаас гаргасан шийдвэр,

3.Английн Гайлес лабораторийн Доктор Одрий Жайлесийн Стандарт банк болон Эрдэнэт Үйлдвэр ХХК-ий хооронд үүссэн маргаантай холбогдуулж гаргасан шинжээчийн дүгнэлт,

4.Холбогдох бусад баримт бичиг, орчуулгын хамт хүлээлгэн өгчээ.

Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т үүгээр хүргүүлж байгаа ажээ.

Эдгээр Английн арбитр болон холбогдох шатны шүүхийн шийдвэрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан талаар дурдсан байдаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 36 минутын өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 1 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29