Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ҮРГЭЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ


Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
06:00-14:00 цагт: Сүхбаатарын талбайд "Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн"-өөс Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон ордуудыг төрийн мэдэлд авахыг шаардаж, жагсаал зохион байгуулна.
09:00 цагт: "Blue sky" зочид буудалд Үндэсний статистикийн хороо, Азийн хөгжлийн банкнаас "Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь" судалгааны үр дүнг танилцуулна.
09:00 цагт: АШУҮИС-д 60 дах удаагийн Эрдмийн чуулганы Эмнэлзүйн салбар хуралдаан болно.
09:00 цагт: "Blue sky" зочид буудалд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган болно.
09:30 цагт: "Туушин" зочид буудалд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, "Хөгжлийн Шийдэл" ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн жижиг, дунд бизнесийг дэмжих "REACH" төслийн хаалтын ёслол болно.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт: МУИС-д 30 оюутанд Японы "Сүмитомо" корпорацийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019
10:00 цагт: "Нээлттэй нийгэм форум"-д Монгол-Украйны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын туршлага солилцох уулзалт болно.
10:00 цагт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болно.
10:30 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн аялал жуулчлалын газраас "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд "Эрүүл, аз жаргалтай ирээдүй" өдөрлөг болно. Утас:88108410
11:00 цагт: МҮЭХ-нд багш нарын төлөөлөл Засгийн газарт шаадлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Дэлхийн банкнаас өөрийн байрандаа Бүс нутгийн эдийн засгийн судалгаа, тайланг танилцуулна.
11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос өөрийн байрандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний улирлын статистик мэдээллийг танилцуулна.
11:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 14-нд болох "Их цэвэрлэгээний 90 минут" үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: "Үндэсний мэдээллийн төв"-д "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим"-ын нээлт болно. Утас: 99201103, 99042569
12:00 цагт: "Сити" төвд Австралийн Засгийн газар, Зориг сан хамтран хэрэгжүүлсэн "Хүүхэд ба утаа" төслийн тайлангийн хурал болно.
14:00 цагт: ХСИС-д "Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоо, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" олон улсын бага хурал болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 39 минутын өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 1 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29