ЭЛГЭН ТАРАГ”, “ГОЁ” ТАРАГНААС ГЭДЭСНИЙ САВХАНЦАР НЯН ИЛЭРЧЭЭ


ТАРАГНЫ ЧАНАРЫГ ШАЛГАХАД 50 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНАТараг нь уламжлалт цагаан идээний хэрэглээнээс салж төрөл бүрийн жимсний охиор баяжин амттаны ангилал руу шилжиж байна. Өдөр ирэх тусам тарагны нэр төрөл нэмэгдсээр байгаа ч хүнсний аюулгүй байдал, чанарын асуудалд анхаарлаа хандуулъя.С1 телевизээс мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран "Чанарын эрэлд" нэвтрүүлгээр зургаан төрлийн таргийг шинжилгээнд хамруулсан юм. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр нэг, дөрөв, тав дугаар дээж стандарт шаардлага хангасан бол хоёр гурав зургадугаар дээж стандарт шаардлага хангаагүй байна.Мэргэжлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч С.Хонгорзул " Химийн шинжилгээгээр исгэлэн, тослог, хуурай бодис, чихэрлэгийн хэмжээ стандартад заасны дагуу байсан. Кадми, хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Нян судлалын шинжилгээгээр салмонель илрээгүй" гэв. Ингээд мэргэжилтнүүд хэрхэн дүгнэснийг танилцуулъя.

1.Элгэн тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг, исгэлэн, тослог чанар хэвийн. Кадми буюу хүнд металлийн хар тугалага 0.012 хувьтай илэрсэн. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээ боловч сүү, сүүн бүтээгдэхүүнд аль болох илрэх ёсгүй бодис юм. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч савханцар нян илэрсэн

2 Мөөний цөцгийтэй тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга 0.012 хувьтай илэрсэн. Кадми 0.09 хувь илэрсэн. Мөн л зөвшөөрөгдөх хэмжээ боловч аль болохоор илрэхгүй байх ёстой юм. Стандарт шаардлага хангахгүй гэсэн хариу гарчээ.

3.Дээж тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хүнд металл болох хар тугалга 0.03 хувь, кадми 0.06 хувьтай илэрсэн. Бас л зөвшөөрөгдөх хэмжээ гэж үзэж байна. Тарагны хувьд хүний биед ашигтай байдал нь зөвшөөрөгдсөн хэмжээнд биш. Өөрөөр хэлбэл, шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.

4.Гоё тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хүнд металл болох хар тугалга илрээгүй. Кадми 0.012 хувьтай илэрсэн байна. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бага хэмжээнд илэрсэн байна.

5.Үлэмж органик тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга илрээгүй. Кадми 0.07 хувьтай илэрчээ.

6. Монфрэш цөцгийтэй тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга илрээгүй. Энэ тарагны хувьд хүний биед ашигтай бичил биетэн мөн л зөвшөөрөгдөх хэмжээ биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шаардлага хангахгүй байна гэж үзжээ.

Дотоодын үйлдвэрлэгчид ихэнх таргийг хуурай сүүгээр үйлдвэрлэдэг атал шошгон дээр үнээний цэвэр сүүний тараг гэж хаягладаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр юм байна. Мөн тараг нь хагас өдрийн дотор исдэг байсан бол сүүлийн үеийн тараг исэхээ больсон аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 38 минутын өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 1 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29