Өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Японоос эх орондоо ирж буй юм байна. Хакухо аваргын аав, Монгол Улсын Даяар дуурсагдах Далай даян дархан аварга, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат аварга 76 насандаа хүнд өвчний улмаас бурханы оронд заларсан билээ.
Дархан аварга Ж.Мөнхбат агсны бага хүү, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал аварга сүмогийн хаврын тойргийн барилдаанд оролцож байгаа билээ. Тэрбээр энэ сарын 14-нд Япон руу буцах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна