ЭНЭ БЯМБА ГАРИГТ БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ


Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх бямба гаригт зохион байгуулах гэж байна. Энэхүү бүх нийтийн их цэвэрлэгээ иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ''Их цэвэрлэгээний 90 минут'' уриатай явагдах юм.

Тухайлбал бүх нийтийн их цэвэрлэгээ 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагаас дүүргийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлж 12:30 минутад дуусах юм. Цэвэрлэгээг хийхдээ аж ахуй нэгж байгууллага ойр орчныхоо 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж чийгшүүлнэ. Харин Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийнэ. Түүнчлэн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс цэвэрлэгээ хийгдэх газрын маршрутыг зурган хэлбэрээр гаргасан юм. Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй оролцсон иргэд, аж ахуй нэгж байгууллага, хороодод холбогдох хууль тогтоомжын дагуу арга хэмжээ авах юм. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг идэвхтэй оролцохыг мөн хог цэвэрлэх 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асаахыг уриалжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 37 минутын өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 1 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29