​МОНГОЛ УЛСАД ЖИЛД 4000 СҮРЬЕЭГИЙН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ БАЙНА


Монгол Улсад жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд эзэлдэг аж. Өөрөөр хэлбэл, дээрх насныхан ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл болох зэрэг нийгмийн харилцаанд оролцох үедээ сүрьеэгээр өвдөж байна. Халдварын эх уурхай нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн, оношлогдсон боловч эмчилгээ хийл­гэхгүй татгалзах, эмчил­гээгээ таслах зэрэг шалт­гаа­нуудаас үүдэлтэй байна. Өвчлөл нэг талаас ихэсч байгаа боловч нөгөө талаас оношлогоо сайжирч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Монгол сүрьеэг илрүүлэх, олон эмэнд тэсвэртэй сүрьеэг молекул биологийн аргаар хоёр цагийн дотор оношилдог болжээ. Халд­вартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнийг халдварлуулдаг. Ийм хэлбэрийн сүрьеэ­гээр өвчилсөн өвчтөнтэй хамт амьдарч буй хүмүүс 100 хувь, хамт ажиллаг­сад, найз нөхөд нь 10 хувь, харин хааяа нэг уулзалддаг найз нөхөд нь нэг хувийн халдвар авах магадлалтай. 2015 оноос манай улс "Глобал" сангийн санхүүжилтээр маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилж эхэлж байна. Ер нь сүрьеэгээр өвдсөн хүмүүс эмчилгээгээ таслах, татгалзах зэргээр нийгэмд сүрьеэгийн халдварыг тарааж,эрүүл мэндийн байгуулагын үйл ажиллагаанд саад уч­руулж буй эдгээр өвчтнийг албадан эмчлэх, нийгмийн өмнө хариуцлага хүлээлгэдэг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаард­­лагатай байгааг ч эмч нар анхааруулдаг. Жишээ нь ОХУ–д гэхэд л сүрьеэг эмчлэх албадан эмчилгээний хуультай учир манай улс шиг эмчлүүлэхгүй гэсэн асуудал байдаггүй. Сүрьеэгийн салбарт ажиллах боловсон хүчин дутаг­далтай байдаг аж. 2012 онд эрүүл мэндийн бай­гууллагын эмч, сувилагч нарын дун­дах сүрьеэгийн халдвар, өвч­лөл, эрсдлийг су­дал­сан томоохон судалгаа хийгд­сэн байдаг. Судал­гааны үр дүнг ха­ра­хад судалгаанд орол­­цогчдын дундах сүрьеэгийн тархалт 52.1 хувь, эмч нарын дунд 53.1 хувь, сувилагч нарын дунд 51.4 хувь байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 11 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 3 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30