​УБТЗ-ЫН ДАРГЫГ СОЛИХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ


Монгол-Оросын хувь нийлүүлсэн 'УБТЗ' нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал ирэх лхагва гаригт хуралдах товтой байна. Энэ хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь Олон овоот өртөөний УБТЗ-аас салаалсан төмөр замын суурь бүтцийн өмчлөлийн асуудал зэрэг сонирхолтой асуудлыг багтаажээ. 'Штайн Коал' гэх Монголын компани хувийнхаа өмчөөр энэхүү салаа төмөр замыг барьсан боловч Айраг сум дээрх төмөр замыг багтаасан тэр газраа дуудлага худалдаагаар худалдах болсон байна. Тус компани УБТЗ-аар 60 мянган тонн нүүрс тээвэрлэхээр болж тээврийн хөлсний урьдчилгаа болох 2.5 тэрбум төгрөгөөрөө уг салаа замыг барьсан боловч дуудлага худалдаанд оролцож чадаагүй тул барьсан төмөр замаа УБТЗ-д худалдах уу, тендерт ялсан компаниас гаргуулж авах уу гэдэг асуудал үүсээд ийнхүү Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлэх болоод байгаа юм. Мөн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 'бусад асуудал' хэмээн орсон асуудал дунд Ерөнхий хорооны зарим гишүүний томилгооны асуудлыг хөндөж болзошгүй байна. Энэ тохиолдолд дараагийн Замын дарга хэн бэ гэдэг асуудал ч хөндөгдөж мэдэхээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 11 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 3 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30