БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАГСАДЫГ ШҮҮХЭД ӨГӨХӨӨ МЭДЭГДЭЖ БАЙНА


"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай.Нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг хүргэн60%-ийг хариуцанажилладаг. Манай хамт олон 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарсан. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн. Гэтэл "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүйажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ бүрэн авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод 1500 ажилтаны нэр хүндэд шууд халдаж байна. Тиймээс шүүхэд хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Санхүүгийн чиглэлээр Нэгтгэл болсноор хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг бууруулан ажиллаж байнаХөдөлмөрийн тухай хуулинд долоохоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэж заасан байдаг. Нийслэлийн тээврийн газраас гаргасан цаг чиглэл графикийн дагуу л ажилладаг.

Нийтийн тээврийн байгууллага нь сахилга, хариуцлага өндөртэй байх ёстой. Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Үүнээс өөрөөр эрхзүйн үндэслэлгүйгээр ажилтны цалингаас хассан явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээ буюу смарт картад шилжсэн 2015 оноос хойш манай байгууллагын нэг ч хүний цалин өөрчлөгдөөгүй.

Зарим хүмүүс байгууллагыг ашигтай ажилладаг гэж ярьсан.Энэ бол буруу ойлголт. 2015-2017 онд ашигтай ажиллаагүй. Харин 2017 онд 2 тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж ажиллаж санхүүгийн чадавхаа сайжруулж байгаа. Цалингаас бусад бүх зардал дээр танаж хэмнэж ажиллаж байна. Цалингийн зардал бол үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа үед хэмнэх боломжгүй зардал юм. Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, контракт гэрээг бүрэн хангалттай дүгнүүлсэн.

Хүний нөөцийн чиглэлээр

3-р баазын үйлдвэрчний эвлэлийн дарга байсан П.Баттулга анх 2002 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 06 дугаар тушаалаар жолоочоор ажилд ороод ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1868 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг.
2015 оны 10 дугаар сарын 14-ны Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасаны дагуу эргээд жолоочоор ажилд авсан.Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байгаа гэсэн эмчийн магадлагаа ирүүлсэн байдаг.
2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил таслаж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан. П.Баттулга нь хуулийн үндэслэлгүй ажлаас халсан байна гэж ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах буюу 2 шатны шүүхээс П.Баттулгын гаргасан нэхэмжлэлийг
үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн бөгөөд байгууллагыг хуулийн дагуу шийдвэр гаргасан байна гэж үзсэн.
Мөн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар : Зорчигч тээврийн нэгтгэл нь 2017 онд 32 ажилтан албан ёсоор өндөр насны тэтгэвэрт хууль журмын дагуу гарсан. Эдгээр гарсан ажилтнууд маань бүгд үйлдвэрчний эвлэлтэй байгуулласан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмж авсан байна. Хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс нь байгууллагаас өндөр насны тэтгэвэрт холбогдох хууль гэрээний дагуу тэтгэвэрт гарсан хүмүүс байна. Тухайлбал:
- З.Энхтүвшин нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн б/707 өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан, байгууллагаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж,
- Г.Уранхайч нь 2017 оны 11 сарын 22-ны өдрийн б/992 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан ба мөн байгууллагаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг тус тус авсан. Иймд байгууллагын зүгээс тэтгэвэрт гарсан болон гарч байгаа ажилтнууддаа хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг олгож байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна

"ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ" ОНӨААТҮГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 12 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 3 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30