​ӨСВӨРИЙН САГСЧИД БАХДАМ АМЖИЛТАЙГААР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ


ХБНГУ-н Берлин хотноо болсон "Easter Cup 2018" тэмцээнд оролцсон Монгол улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид эх орондоо амжилт арвинтайгаар хүрэлцэн ирлээ. ОУ-н сагсанбөмбөгийн холбоо FIBA-н ивээл дор зохион байгуулагддаг энэ удаагийн "Easter cup 2018" олон улсын тэмцээнд манай улсын долоон багийн 100 орчим тамирчид оролцсон юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 17 насны ангилалд гуравдугаар сарын 29-ноос дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол охид, хөвгүүд маань гайхалтай чадварлаг байж хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал: Хөвгүүдийн 15 насны ангилалд Ундрах дасгалжуулагчтай МУ-н нэгдүгээр баг ганц ч хожигдолгүйгээр аварга болж Г.Дөлгөөн тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч" болсон бол хөвгүүдийн 13 насны ангилалд Д.Отгонбаатар дасгалжуулагчтай Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ хоёр оноогоор хожигдсон багаа аваргын төлөө хожиж аварга болсон байна. Мөн 13 насны Монгол Улсын шигшээ багийн тоглогч Т.Тэмүүлэн тоглолт болгон дээр онцгой байж тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч"-оор нэрлэгдлээ. Манай багуудаас өөр нэг финалд хүрсэн баг нь Б.Өлзийбат дасгалжуулагчаар удирдуулсан Монгол Улсын 14 насны хөвгүүдийн шигшээ баг байлаа. Тэд аваргын төлөө маш хүнд тоглолтыг хийсэн ч АНУ-н шилдэг багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медаль хүртсэн юм. Харин Д.Тунгалаг, У.Гэрэлт-Од, Б.Саранцэцэг дасгалжуулагчидтай манай охидын 14 насны баг хожигдох эрхгүй чухал тоглолтод өрсөлдөгчөө илт илүүрхсэнээр хүрэл медаль хүртсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 11 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 3 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30