​"ГЭГЭЭН МУЗА 14" НААДАМД 8 ОРНЫ 90 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧ ӨРСӨЛДӨНӨ


Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза 14" олон улсын театрын наадамд нэр дэвших уран бүтээлчид өнөөдөр гэрчилгээгээ гардлаа."Гэгээн муза" академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа хэлэхдээ, "Уран бүтээлчдийн санал асуулгаар энэхүү наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтож өнгөрсөн жил өнжсөн. Энэ хугацаанд "Гэгээн муза" академи уран бүтээлчдээ орхихгүй тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн жил мэргэжлийн, чөлөөт болон орон нутгийн уран бүтээлчдийг хамруулан "Физикал театрын үндсэн зарчим" сургалт зохион байгуулсан. Ирэх жил хоёр хүнтэй жүжгийн улсын уралдааныг зарлана. Шаардлага хангасан бүтээлийг "Гэгээн муза" наадмын шинэ төрөл болгон оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Моно жүжгийг Монголын драмын урлагийн хөгжилд оруулсан бол 2 хүний жүжгийг оруулснаараа олон улсын фестивальд өөрсдийн бүтээл туурвилаар оролцох боломжтой болж байна" гэв. Энэ удаагийн наадмыг "Хүүхэд оролцооны бүтээл" болон "Драмын жүжгийн төрөл", "Драмын жүжгийн төрөл", "Хөгжимт жүжгийн төрөл" , "Хүүхдийн жүжгийн төрөл" , "Нэг хүний жүжгийн төрөл"-өөр зохион байгуулах юм. Тус наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно. Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгүүлснээс 26 бүтээл шалгаран хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх юм. Эдгээр бүтээлд оролцох 90 грауй уран бүтээлч нар дэвшиж байгаа юм. Шалгаруулалтын тоглолт ирэх сарын 07-12-нд, улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 13-нд УДЭТ-т болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 34 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 4 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30