​ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ НЭЭЛЭЭ


ЦЕГ-ын дарга, НҮБ-ын Хүн амын сангийн "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" төслийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч нар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Хууль зүйн хүрээлэнд Жендэрт суурилсан хүчирхийллийн дуудлага, мэдээллийн нэгдсэн санг нээх ажиллагаа боллоо.

Энэ төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн сангийн программ хангамжийг үүсгэх, цагдаагийн албан хаагчийг үе шаттайгаар сургаж дадлагажуулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой нэгдсэн сан нээж байгаа юм. Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээллийн процесс нь цаасан суурьтай ой санамж төдийлөн хангалтгүй байсан бол дуудлага, мэдээллийн "EIN" программ нэвтрүүлснээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын бүх дуудлага, мэдээллийг эргэж хянадаг, шалгадаг, хохирогчийн өгсөн утасны мэдээллийг нотлох баримт болгож ашиглах, хүчирхийлэл үйлдэгчдэд авах арга хэмжээг зөв тодорхойлох, цагдаагийн албан хаагчдыг хуулийн дагуу ажиллаж байгаа эсэхийг хянана. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг боловсронгуй болгох программын шинэчлэлийг 2017 онд хийснээр Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэх, төрийн бусад байгууллагын мэдээллийг нэгтгэх, эргүүлийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт төхөөрөмж буюу "Таблет"-аар гэр бүлийн хүчирхийллийн түүхийг бүртгэх боломжтой болсон гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. ЦЕГ-ын тоо, мэдээллээр 2017 онд 1120 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс 936 нь гэмтэж, 9 нь амь насаа алдсан ба нийт хохирогчдын 92,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Бас энэхүү мэдээллийн сан яаралтай тусламжийн 102 дугаарын утас, вэб сайтад суурилсан бүртгэлийн систем, цагдаагийн хамгаалах байран дахь дотоод мэдээллийн систем гэсэн 3 гол эх үүсвэрээс мэдээллээ авах юм байна. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара " Энэ системд хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг бүх хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд холбогдсон бөгөөд 2018 онд ЭМЯ, ХЗДХЯ, ХНХЯ-ны тоон мэдээллүүдийг нэгдсэн санд нэгтгэхээр төлөвлөөд байна" гэлээ. 2017 онд нэг цэгийн үйлчилгээний төвүүд хүчирхийлэлд өртсөн 2077 хүнд үйлчилж, хамтарсан багууд 207 хүчирхийллийн тохиолдлыг шийдвэрлэсэн байна.Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээтэй нягт уялдуулан 2017-2021 онд улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаагаа бас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 37 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 4 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30