Өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн Булган суманд хууль бусаар алт олборлож байсан иргэд рүү хоёр машинтай хүмүүс дайран орж нэг хүний амийг хохироож, таван хүнийг хүнд, хөнгөнөөр шархдуулсан хэрэг гарсан билээ. Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэд Булган суманд хууль бусаар алт олборлохоор нутгийн иргэд рүү дайрч зодолдож, улмаар нэгнийгээ хутгалж амийг нь хохироосон байдаг. Хэргийг аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг цагдан хорьсон байгаа бол энэхүү хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна