​ХУУЛЬЧИД БӨХЧҮҮД ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ


Монголын үндэсний бөхийн холбоон дотор өрнөөд байгаа асуудал нэг мөр шийдэгдэж, холбооны тэргүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тамга тэмдгээ гардаж авсан үйл явдал хоёр хоногийн өмнө болсон. Тэгвэл энэхүү шийдвэрийг нөгөө нэг хэсэг нь хүлээж авахгүй эсэргүүцсэн хэвээр байна. Уг нь их эе хуралдуулж, санал хураалтаар удирдлагаа сонгож дараа нь Цэцийн зөвлөл нь хуралдаанаар шинэ удирдлагаа болон гишүүдээ баталгаажуулсан юм. Тус холбоог 28 жил удирдсан Р.Нямдорж Монгол бөхийн оройн дээд шүтээн болсон дархан аваргадаа тамга тэмдэг, албан тушаалаа гардуулан өгч байгаагаа баяртайгаа илэрхийлж, хүлээлгэн өгсөн. Гэвч нөгөө талд нь "Гацуурт" компаний захирал Л.Чинбатыг хууль ёсны тэргүүн нь хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Ингэхээр дээрх холбоо хоёр удирдлагатай, хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа талаар хуульчид хэлээд байгаа юм. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбооны гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл мэдээлэл Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 36 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 4 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30