МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА


Монголын Зэс Корпораци ХХК нь хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, тэдгээрийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэж гадаад улсын компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын хувьцааг худалдан авсан. Энэхүү хэлцэлнь Монгол Улсад, Улсын төсөвт эсхүл аливаа аж ахуй нэгжидолон зуунсая долларын хохирол учруулсан, үйлдвэрийг барьцаанд тавих замаар хувьдаа их хэмжээний мөнгө завшсан үйлдлээс эрс ялгаатай болохыг зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй.

Хувийн хэвшлийн оролцоотой болсноор эдгээр үйлдвэр улс төр намын бус цэвэр бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулахболомж бүрдсэн. Гэсэн хэдий ч нээлттэй ил тод байх, санхүүгийн сахилга баттай байх, боловсон хүчний шударгазарчим нэвтрүүлэх нь үйлдвэрийг олон жил дарлаж ирсэн цөөнгүй улс төрч, тэдний гэр бүл, найз нөхөд, ойр дотны аж ахуй нэгжид таалагдаагүйг төвөггүй харж болно.

Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг улс төржүүлж, Эрдэнэт үйлдвэр ХХК дээр өмнө нь хийгдэж байсан, цаашид хийхээр төлөвлөж байсан олон булхай, луйвар, гэмт хэргийн шинжтэй үйлдлээ холбогдох этгээдүүд нь нуун дарагдуулах оролдлого хийсээр ирлээ. Манай компанийг үйлдвэрийн хувьцаа эзэмшигчээс ямар ч үнээр хамаагүй зайлуулах нь үүнээс сэргийлэх, өмнөх булхай, хууль бус үйлдлээ нуун дарагдуулах голарга нь юм.

Энэ зорилгын хүрээнд тэд улс төрийн арга хэрэгсэл ашиглаж, олон нийтийндэмжлэгийг авах зорилгоор огт үндэслэлгүй, худлаа ташаа мэдээллийг охион байгуулалттайгаар тарааж, улмаар түүнийг шалгах нэрийдлээр манай компани, ажилтан албан хаагчид, хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж, мөрдөн шалгаж байгаа.

Эдгээрийн нэг нь 2018 оны 4-р сарын 5-аас эхлэн сошиал, цахим сайтуудаар Эрдэнэт үйлдвэрийн нэр бүхий ажилтнуудад урамшуулал тараасан гэх ямар ч баталгаагүй, хэн ч богино хугацаанд бэлтгэн цацах боломжтой, худал мэдээллийг Монголын Зэс Корпорацийн логог ашиглаж тараалаа. Үйлдвэрийн олон мянган ажилтнууд өдөр бүр тохоон томилсон ажлаа хийж, Улсын төсөвт онцгой их хэмжээний татвар төвлөрүүлж, түүнээс нь төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр тавьж байдгийг бид мэднэ.

Иймд олон нийт эх сурвалжгүй, худал мэдээлэлд хөтлөгдөхгүй байхыг хүсье. Цаашид ийм худал мэдээ тарааж манай компани болоод үйлдвэрийн шударга ажилтнуудын нэр төрийг гутааж байгаа этгээдүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна.

2018.04.05
МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 34 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 4 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30