МҮБХ-НЫ ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.ӨСӨХБАЯР БОЛЖЭЭ


Монголын Үндэсний Бөхийн Холбооны наймдугаар ИХ ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь оролцсон байна.

Хурлын эхэнд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан бөгөөд үүний дараа МҮБХ-ны анхны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж үг хэлж, шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгчээ. Тус хурлаар, цэцдийн зөвлөлийн даргыг сонгож батлах, МҮБХ-ны Дэд тэргүүнийг сонгож батлах, МҮБХ-ны Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгож батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Ингээд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар, Дархан аварга Г.Өсөхбаяр, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогдлоо.

Харин МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр

  • Д.Ганхуяг /улсын арслан/
  • Д.Азжаргал /улсын арслан/
  • Д.Рагчаа /улсын гарьд/
  • И.Доржсамбуу /улсын гарьд/
  • Г.Элбэг /улсын харцага/
  • Л.Бадарч /улсын харцага/
  • Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/
  • Ш.Жаргалсайхан /улсын гарьд/
  • Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/
  • Ц.Мягмарсүрэн /улсын заан/
  • Ц.Батнасан /бөх тайлбарлагч/
  • Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/
  • Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдов.

Дээрх 13 хүн дээр тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав нар нэмэгдсэнээр 15 тэргүүлэгч бүрдэж байгаа юм. Ийнхүү МҮБХ удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 34 минутын өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 1 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 2 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 3 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 4 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30