ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОАТ-ЫГ ТЭГЛЭХ САНАЛ ОРУУЛНА


-Тариаланчдын зүгээс улаанбуудайн үнийг тогтвортой байлгах саналууд олонтаа гарлаа. Улаанбуудайн үнийг тогтвортой барих боломжтой юу?

-Цаг агаарын үзэгдэл хамгийн нөлөөлдөг салбар бол газар тариалангийн салбар. Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой үйлдвэрлэл явуулдаг болгох зорилт тавьж байна. Улаанбуудайн ургац хураалтын үеэр тодорхой болно.

-Импортоор үрийн улаанбуудай авахаар болсон. Энэ асуудал яаж шийдэгдэж байна вэ?

-Ургац алдсантай холбоотойгоор энэ жил 60 мянган тонн үрийн улаанбуудай шаардлагатай. Тариаланчид 24 мянган тонныг бэлдсэн. Харин Тариалан эрхлэгчдийг дэмжих сан дээр 30 гаруй мянган үр байна. Үүн дээр нэмээд 480 орчим элит үрийн буудай импортоор авна. Тариаланчдадаа дэмжлэг болгож тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас 30 хувийн хөнгөлөлттэй үрийн буудай олгох шийдвэр гаргасан.

-Газар тариалангийн бүсийн хөрсний усалгаа, хамгаалалт муу байдаг. Энэ нь малчид, тариаланчдын дунд багагүй маргаан үүсгэдэг. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг тариаланчид хэлж байх шиг байна?

-Хөрс хамгаалах асуудлыг олон жил ярьж байгаа ч тодорхой үр дүнгүй байсаар байна. Тариалалт хийгээд ургац аваад байдаг ч хөрсөө хамгаалах асуудал орхигддог. Салбарын яамнаас ойн зурвас татах, тариалалтын талбайг хашаажуулах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

-Дизель түлшний үнэ газар тариалангийн салбарт шууд нөлөөлдөг. Тариаланчид түлшээ хямд үнээр авах боломж бий юу?

-Энэ жилийн тариалалт, ургац хураалтад 22 мянган тонн дизель түлш шаардлагатай байгаа. Тариалалтад 7,8 мянган тонн дизель түлш шаардлагатай байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг тэглэх саналыг оруулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 4 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30