ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУГАЦАА ИРЭХ САРД ДУУСНА


Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж байгаа билээ. Тэгвэл тус хуулийн 42.1-т заасанчлан иргэдэд газрыг үнэгүй өмчлүүлэх хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-нээр дуусч байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 онд батласан бөгөөд 2008, 2012 онуудад газрыг иргэнд үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгаж, хуульд өөрчлөлт оруулж хугацааг нь сунгаж ирсэн юм. Гэр бүлийн зориулалтаар газар өмчилж авсан иргэд Нийслэлд 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгаа гэсэн албаны тоо байна.

"Энэ хугацаа дууссанаар иргэд үнэгүй өмчлөх 0.7 га газраа 1 ам метрийг нь 13200 төгрөгөөр буюу 700 метр газраа 9 сая 240 мянган төгрөгөөр худалдаж авдаг болохоор байна. Иймээс бид холбогдох байгууллагаар дамжуулан үнэгүй өмчлөх хугацааг дахин сунгаж өгөөч гэсэн саналаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраар дамжуулан Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Засгийн газар үүнийг хэлэлцээд дэмжвэл УИХ-д хуулийн төсөл өргөн барина" гэж Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 4 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30