ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 13-НД ДУУСНА


Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байна. Санал асуулга энэ сарын 13-ны өдөр дуусч, 14-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулна. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр хүчээр шийдсэн, дугаарын хязгаарлалт хийхээр болсон мэтээр буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Санал асуулгын явагдаж дуусаагүй байтал иргэдийг санаатайгаар төөрөгдүүлэх мэдээлэл тарааж, зарим талаар улс төржүүлж буйд харамсч байна.

Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой санал асуулгад оролцохыг хүсвэл та доорх хаяг холбоосоор хандаж оролцох боломжтой.

Санал авч буй онлайн хаягууд:

  1. Замын цагдаагийн алба https://www.facebook.com/events/1072974452841686/permalink/1072975689508229/ (Та энэхүү линк дээр дарснаар Замын цагдаагийн албаны албан ёсны Фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн санал авч буй посттой шууд холбогдох болно)
  2. www.ikon.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
  3. www.zaluu.com мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
  4. www.medee.mn мэдээллийн тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
  5. www.news.gogo.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

Нийслэл хотод маань зөвхөн ганц гүүрэн гарц барихын тулд дугаарын хязгаарлалт хийхээр санал асуулга явуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд тайлбарлан танилцуулж байгаа. Автозам, гүүрнээс гадна автозам дагуух инженерийн шугам сүлжээний томоохон бүтээн байгуулалтууд ч өрнөнө.

Улаанбаатар хотод 2018 онд гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3185 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа билээ.

Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм.

2018 онд УСУГ-ын төлөвлөгөөнд 13 ажил багтсан. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд хийгдэнэ. Үүнээс онцгойлж хэлбэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэж эхлэх юм. Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ.

Санал асуулгад идэвхтэй оролцож буй иргэддээ баярлалаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 3 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 5 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30