ХУРД ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР МИШЭЭЛ ЭКСПО ТӨВИЙН ТААЗНЫ ХАВТАН УНАЖЭЭ


Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон

"Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс тухайн шалгалтад хамрагдах объектуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, инженерийн шугам сүлжээний ашиглалтын байдалд хяналт шалгалт хийнэ.

Өмнө нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шат дараалсан хяналт шалгалтуудыг аж ахуйн нэгжүүдэд хийж байсан. Тухайн үед өгсөн үүрэг даалгаврын биелэлт төдийлөн хангалтгүй байсан юм. Цаашид аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг бүрэн арилгуулах, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангах арга хэмжээг мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс авч ажиллана.

Хяналт шалгалтад хамрагдаж байсан байгууллагууд барилга байгууламжийг улсын комиссын шийдвэргүйгээр ашигласан, шаардлагыг зөрчиж, зориулалтыг өөрчилсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг сэргээн засварлаж ашиглаж байгаа зэрэг зөрчил дутагдал илэрдэг.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас удирдамж гаргаад Хүчит шонхор зах, Мишээл экспо худалдааны төв, Бөхийн өргөөн дээр хяналт шалгалт хийж байгаа. Бөхийн өргөө бол зөвхөн Монгол бөхийн ордон. Мишээл экспо төв бол худалдааны танхимаар ашиглагдаж байгаа зориулалтын бус байр.

Худалдааны танхимаар ашиглах шаардлагыг хангасан байх ёстой. Дотор нь хийсэн нэмэлт засал тохижилтоос шалтгаалаад Хурд хамтлагийн тоглолтын үеэр Мишээл экспо төвийн таазны хавтан унасан тохиолдол гарсан. Энэ тал дээр хяналт шалгалт явагдаж байгаа" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 3 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 5 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30