МАРГААШ ХАНШ НЭЭГДЭНЭ


Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас уг хааны нэрээр нэрлэх болсон түүхтэй. Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээж ирсэн билээ.

Энэ өдрийн утга учрын талаар Дашгүнпанлин хийдийн тэргүүн хамба лам Ш.Гантөмөр хэлэхдээ, "Газар дэлхийн хэвлий гэгч үртэй үндэстэй бүхэн урган төлжиж, хур шимээр тэтгэгдэн ичээний амьтад сэрж сэхэх тохиолт өдрийг ханш нээх өдөр гэдэг. Ханш нээх өдөр бол Монголчууд эртнээс дэлгэр цагийн их ажлын үүд нээгддэг билэг дэмбэрэлд сайн өдөр хэмээн уламжлан дээдэлж ирсэн. Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд сувай гүүний дэлийг засч, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Хот газрынхны хувьд хашаа хороо гудамж талбайд мод бут, сөг тарьж цэцэгжүүлбэл буяны үйл болно. Ханш нээх сайн өдрийг их ажлын үүд нээх өдөр болговол зүгээр. Мөн ханш нээх өдөр ямааны ноолуурт сам хүргэдэг домтой. Ноолуур үнэд орсон арилжаа наймааны өнөө үед энэ билэгт сайн өдөр ямаагаа самнаж эхэлбэл сайн" хэмээжээ.

Дашчойлон хийдийн зурхайч лам Ч.Алтангэрэл энэ өдрийн талаар хэлэхдээ, "Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртай. Энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, газар тариаландаа бэлтгэх, нас барагсдадаа ерөөл маань уншуулдаг. Сүсэгтэн олон бүрлээчдийнхээ газрыг эргэж, тэдэндээ зориулж буян ном хуруулж, хүн амьтан баярлуулж үйлддэг уламжлалтай. Хятадууд газар гэсэхээр өвөг дээдсийнхээ шарилыг эргэж очдог гэсэн. Тиймээс үүнийг Хятадын ёс заншил гэж үздэг" хэмээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 3 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 5 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30