Е-БАРИМТ ОЛГОДОГГҮЙ ИРГЭНИЙГ 150 МЯНГА, ААН-ИЙГ 1.5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО


Нэгдэлчин зочид буудал, Сөүл рестораны хувьд е-баримтыг үйлчлүүлэгчдээ тогтмол хэвлэж өгч заншсан байна. Олгосон баримтын бүртгэлийг тусгай дэвтэрт хөтөлж, 72 цагийн дотор татварын хэлтэст мэдээллийг тогтмол явуулж хэвшжээ. Харин Наммон, Баянбүрд ресторан, New star зочид буудлууд пос машингүй, баримт өгдөггүй байна. Тиймээс уг зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрлийг нь түр хугацаанд хураалаа.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, ААН-ийг 1,5 сая төгрөгөөр торгохоор байгаа юм. Тиймээс иргэн, ААН аль болохоор дээрх торгуулийг төлөхгүй байя гэвэл хуулийн дагуу Е-баримтыг иргэдэд олгох ёстой юм.

Аймгийн Засаг даргын албан даалгавраар байгуулагдсан ажлын хэсэг дараагийн ээлжид хүнсний худалдаа эрхлэгчдийн НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдсон эсэх, иргэдэд татварын баримтыг хэвлэн өгч байгаа зэрэгт хяналт шалгалтыг хийх юм.

Е-баримтыг иргэд, үйлчлүүлэгч тогтмол шаардаж авах нь чухлаар тавигдаж байна. Ингэснээр татварын буцаан олголтод хамрагдаад зогсохгүй сугалааны азтан болох боломж бүрддэг. Баянхонгор аймагт 1500-16600 төгрөгийн баримтаараа нэг саяас дээш төгрөгийн азтан болсон дөрвөн тохиолдол байна. Цаашид сугалааны супер азтан төрөн гарах ч боломж бүрэн байгаа юм. Тиймээс иргэд, үйлчлүүлэгчид баримтаа тогтмол авах, бүртгүүлэх шаардлага байна.

Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд цаашид НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдоогүй иргэн, хуулийн этгээдүүдийн судалгаа мэдээллийг гаргаж, НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбох ажлыг үр дүнтэй зохион байгуулж, Татварын хэлтсийн улсын байцаагч, хураагч нарт хуваарилан даалгах замаар биелэлтээр ажлын дүнд тооцдог болгож байна. Ингэсээр Баянхонгор аймгийн хэмжээнд НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдох иргэн, хуулийн этгээдийн тоо эрс нэмэгдэнэ гэж үзжээ.

Ард иргэдийн зүгээс төлбөрийн баримт олгоогүй болон стандартын шаардлага хангаагүй QR код бүхий баримт олгоогүй талаарх санал гомдлыг Монгол Улсын Татварын ерөнхий газрын 1800-1218, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 7044-2249 дугаарын утсаар хүлээн авч байна.

Эх сурвалж: mnb.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 3 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 5 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30