УИХ-ААС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА


Монгол Улсын санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээл нь ердөө тав гаруй хувийг, банкны салбар нь 95 хувийг бүрдүүлдэг. Тиймээс ч энэхүү тогтолцооны тэнцвэргүй байдлыг арилгаж, санхүүгийн зөв зохистой эрүүл тогтолцоог бий болгохын тулд төр засгаас хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмждэггүй юм гэхэд зөв зохистой, мэргэжлийн бодлого, шийдвэр чухал болоод байгаа юм.

Гэтэл хөрөнгийн зах зээлийн голлох төлөөлөл УИХ-д Санхүүгийн Зохицуулах Хороог зөв зохистой, мэргэжлийн ажиллаж чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа уламжилж хэд хэдэн гомдол бүхий шаардлага хүргүүлсэн байна.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Санхүүгийн Зохицуулах Хороонд шалгалт хийх ажлын хэсэг байгуулжээ.

Энэхүү шалгалтыг гуравдугаар сарын 26-наас 10 хоногийн хугацаатай хийж байгаа бөгөөд ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Лу.Болд, Б.Ундармаа нар болон Эдийн засгийн байнгын хорооны зөвлөхүүд багтсан байна.

Тус ажлын хэсгийн зорилго нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогчдын УИХ-д ирүүлсэн гомдолд дурдагдсан ажил хэргийн зөрчил Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын үйл ажиллагаанд байгаа эсэхийг шалгаж, санал дүгнэлт гаргаж танилцуулах ажээ.

УИХ-ын гишүүд шалгалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд:

§Банкнаас бусад санхүүгийн чиглэлээр СЗХ-оос гаргасан бодлого, шийдвэрүүд, тэдгээр нь салбарын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг хүнд суртлаар боймлох нөхцөл байдлыг бий болгосон эсэхийг судлан дүгнэлт хийх,

§СЗХ нь үйл ажиллагаа явуулахдаа хууль бус шалтаг, шалтгаанаар иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг буцаах, шийдвэрлэхгүй удаашруулах зэрэг хүнд суртал бий болсныг зарим жишээ баримтаар ирүүлсэн гомдолдоо дурдсаныг нягтлан тогтоох,

§СЗХ-ны ажлын албанаас мэргэжлийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан, танил тал, мэргэжлийн бус баг бүрдүүлсэн зэрэг зөрчил гарсан эсэхийг шалган тодруулах,

§Захиргааны ерөнхий хуулийн дагуу банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдөгдөж байгаа дүрэм журмуудыг эрх бүхий байгууллагаар хянуулж, бүртгүүлэх ажил хийгдсэн эсэхийг тогтоох юм байна.

Иймд СЗХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдол саналууд байвал зах зээлийн оролцогч байгууллагууд нь ажлын хэсгийн гишүүдэд хандан хүргүүлэх боломжтой.

Ажлын хэсгийн гишүүдийн холбоо барих хаяг:

1. УИХ-ын гишүүн Лу.Болд

[email protected]

2. УИХ-ын гишүүн Баттөмөр

[email protected]

3. УИХ-ын гишүүн Б.Ундармаа

[email protected]

4. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо

Утас: 51-260749


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 3 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 5 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30