ОХУ-ААС ХУДАЛДАЖ АВСАН ВАГОНУУД 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ


2017 онд уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээл дээр тогтвортой өндөр байсан нь УБТЗ-ын тээврийн хэмжээ эрс өсөхөд нөлөөлсөн юм. Өдөр тутам тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй, шуурхай хангахын тулд ачааны вагон нэмж авах зайлшгүй шаардлага бий болсон юм. Учир нь нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн захиалга маш их хэмжээгээр ирж, өдөр тутам 400-500 вагон дутагдаж байлаа.

Энэ байдалд "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хороо дүгнэлт хийж, тээврийн хэрэгцээ,санхүүгийн боломждоо нийцүүлэн ОХУ-д ашиглаж байсан хямд үнэтэй 1000 вагон худалдаж авахыг зөвшөөрсөн юм. Үүний дагуу худалдаж авсан 500 гаруй вагонд шаардлагатай засвар үйлчилгээг хийж, өнгөрсөн оны 10 дугаар сарын эцсээс тээвэрт ашиглаж эхэлснээс хойш ердөө таван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эдгээр вагонуудын нилээд нь худалдаж авсан өртөг зардлаа нөхөж, ашигтай ажиллаж эхэлжээ.Орос болон Хятадад шинэ вагоны үнэ 50-80 мянган долларын үнэтэй байдаг бөгөөд "УБТЗ" ХНН, ОХУ-д ашиглаж байсан эдгээр вагоныг нэг бүрийг нь дунджаар 11 мянган доллараар худалдан авч, богино хугацаанд зардлаа нөхөж, тээврийн орлогоо нэмэгдүүлэх тооцоотой ажилласан юм. Эдгээр 540 шахам вагоныг худалдан авч хөдлөх бүрэлдэхүүнийхээ паркийг нэмэгдүүлсний хүчинд "УБТЗ" ХНН өнгөрсөн онд 22,8 сая тонн ачаа тээж түүхэндээ байгаагүй амжилт гаргажээ. Үүний ачаар тус нийгэмлэгийн тээврийн орлого өсч, төмөр замчдын цалин 10 хувиар нэмэгдэж, жилийн эцсийн үр дүнгийн шагналыг нь 200 хувиар бодож олгосон юм.

"УБТЗ" ХНН энэ жил 25 сая тонн ачаа тээх зорилттой ажиллаж байна. Ийнхүү ""УБТЗ" ХНН өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангаж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахад дорвитой хувь нэмрээ оруулсаар байна.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 3 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 5 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30