ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЖАГССАН ЭМЭГТЭЙЧҮҮД ЦААЗЫН ЯЛЫГ ДЭМЖИХГҮЙ ГЭВ


Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан долоон эмэгтэйн төлөөллийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.04.03) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нар "Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо өссөн байна. Түүний дотор хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг 46 хувь эзлэх болсонд ихээхэн сэтгэл эмзэглэж байна" гээд, энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарлаа хандуулж, Эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

Тэдний зохион байгуулсан тайван жагсаалд Улаанбаатар хотын 20000 орчим иргэн оролцож, Эрүүгийн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 15590 хүн гарын үсгээ зурсан байна.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл "Бид цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа. Харин бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих болон өршөөл, уучлалд хамруулдаггүй байхыг хүсэж байна" гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайван жагсаал зохион байгуулж, сэтгэл зовоосон эмзэг асуудлаар чухал санаачилга гаргасныг сайшаагаад, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль, журмын хүрээнд аль болох олон талаас нь судалж, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.

Тэд санал болгож буй төсөлдөө Нэгдүгээрт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.4-т "Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эхсүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заасныг өөрчилж "Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэх,

Хоёрдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14.2-т "Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй" гэх заалтад бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг гэж нэмэх

Гуравдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5-д Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн" гэх заалтын ялын санкц дахь мөнгөн торгуулийг халж, зөвхөн биеэр эдлэх ял болгон өөрчлөх, хохирогчийн насны хязгаарыг олон улсын жишгээр 16-18 нас болгон өөрчлөх саналыг дэвшүүлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 3 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 5 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 6 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 6 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30