УДИРДАХ АЖИЛТНЫ 2 ДУГААР ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


"Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нь" сэдэвт Удирдах ажилтны 2 дугаар зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотод4 сарын 1,2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү зөвлөгөөнийг Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргынТамгын газраас санаачлан 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд193 төсвийн шууд захирагч нар буюу сумдын ЗДТГ-ын дарга, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, агентлаг байгууллагын дарга нар хамрагдлаа.

Эхний өдөр буюу 4 сарын 1-нд Удирдлагын академитай хамтран 1 өдрийн танхимын сургалтыг зохион байгуулж, удирдлагын түвшинд шаардагдах мэдлэг, мэдээллийг олгосон бол 4 сарын 2-нд зөвлөгөөний албан ёсны нээлтийн арга хэмжээ болсон юм.

Нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АИТХ-ын дарга Л.Батсайхан, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон МУЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, МУ-ын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, ХЗДХЯамны БХЗГ-ын ахлахмэргэжилтэн Г.Цэцэгээ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗМСС төвийн эрхлэгч А.Түвшинтулга, АТГ-ын МБДША-ны ажилтан Б.Бат-Очир, Стандарт хэмжил зүйн газрын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дашнамжилмаа, Архивын ерөнхий газрын МАЗУГ-ын ахлах мэргэжилтэн Ш.Даариймаа нар урилгаар оролцож МУЗГ-аас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, шинэчилсэн найруулга, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн танилцуулга, эрх зүйн мэдээллийн сангийн танилцуулга, Захиргааны акт гаргахтай холбоотой зарим асуудлууд, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахад анхаарах асуудал, Менежментийн тогтолцоо ISO 9001 стандартын талаархойлголт ач холбогдол, баримт бичгийн зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн.

Мөн Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ч.Эрдэнэбаатар, Санхүүгийн хяналт аудитын албаны дарга О.Алтантуяа, ХШҮДАХ-ийн дарга Ч.Баярцолмон, ОНӨГ-ын дарга Ц.Дэмбэрэлсайхан, аймгийн Прокурорын газрын орлогч прокурор М.Батхишиг нар салбартайгаа холбоотой цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг танилцууллаа.

Энэ үеэр ажил үйлсээрээ тэгүүлсэн Бор-өндөр сумын ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, Баянмөнхсумын ЗДТГ-ын дарга А.Болормаа нарыг Засаг даргын нэрэмжит жуух бичгээр шагнасан бол 5 албанхаагчийг аймгийн хүндэт тэмдгээр, 6 хүнийг ХанХэнтийн алдартан цол тэмдгээр шагналаа. Түүнчлэн мэргэжлийн ур чадвар идэвхи санаачлага гарган, албан үүргээ хангалттай сайн биелүүлж, 2017 оны ажлын үр дүнгээрээ салбартаа эхний тавд орсон ХХҮГ, НДХ, Татварын хэлтэс, ХХААГ, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Ч.Пүрэвдорж нарыг аймгийн Засаг даргын захирамжаар цалингийн хувиар урамшуулсныг уншиж танилцууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн хууль тогтоомжийг чандлан сахиж, төрийн үйлчилгээг иргэдэд шударга, чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, шийдвэр гаргах, хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэхдээ хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах зэрэг 9 зүйлийг баримтлан ажиллахаа илэрхийлсэн баталгааны төслийг танилцуулсан бөгөөд 100 хувийн саналаар дэмжив.

Ийнхүү 2 өдөр үргэлжилсэн зөвлөгөөн амжилттай өндөрлөж, хамрагдсан хүмүүс сэтгэгдэл өндөрбайгаагаа илэрхийлж сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ цаашдаа байгууллага дээрээ хэрэгжүүлж, ажилтнууддаа чадваржуулж түүгээрээ дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэхболно гэдгээ ярьж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 3 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 5 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 6 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 6 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30