НОЦТОЙ БАРИМТ №2: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЖИНХЭНЭ ЗАХИАЛАГЧ ОДОО Ч ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБАНД БАЙГАА ГЭЖ ТЕГ-ААС ТАЙЛБАРЛАЖЭЭ


С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар олон улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлт нь тун ноцтой баримтуудыг дотроо агуулжээ. Тиймд С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн үйл ажиллагаа, баримтуудаас хамгийн анхаарал татах дүн шинжилгээ, эргэлзээ сэлтийг цувралаар уншигчдадаа задлан хүргэж байгаа билээ.

Тус аллагын хэрэгт буруутай нь тогтоогдож, ял эдэлж буй гурван яллагдагч нь хилс хэрэг хүлээсэн гэх ноцтой дүгнэлтийг өмнө нь задлан хүргэсэн. Тэгвэл энэ удаа С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч хэн бэ? Түүнийг илрүүлэх найдвар үнэхээр бий юу, хууль тагнуулын байгууллага энэ тал дээр ямар хүчин чармайлт гаргаж байгаа вэ зэрэг асуултад хариулт өгөх олон улсын байгууллагын дүгнэлтээс танилцуулж байна.

Захиалагчийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа

Хэргийн мөрдөн шалгасан үйл явцаас захиалагчийг илрүүлэх сонирхол тун эргэлзээтэй байгааг олон улсын парламентын холбоо онцолжээ. Тэд чухам ямар үндэслэлээр ингэж дүгнэсэн бэ?

Юун түрүүнд С.Зоригийн аллагын хэргийг ял шийтгүүлээд байгаа гүйцэтгэгчид болон мөрдөн шалгагдаж буй зохион байгуулагч, захиалагч гэсэн хоёр хэсэг эрүүгийн хэрэгт хуваасан нь анхаарал татжээ. Нэг л захиалагчтай, түүний дагуух гүйцэтгэлтэй хэрэг байтал ингэж салгасан нь захиалагчийг нуун дарагдуулах гэсэн, холбоо хамаарал уялдааг саармагжуулах гэсэн ноцтой үйлдэл байж болох талтай аж.

Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын орлогчийн удирдаж байсан хэргийг мөрдөх хамтарсан ажлын хэсгийг татан буулгасан. Одоо явуулж буй захиалагчийг мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газар дангаараа хариуцаж, бүхэлд нь нууцад авсан гэдгийг ч дурьджээ.

Тагнуулын Ерөнхий Газрын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнууд энэхүү хэрэгт засгийн эрхэнд одоо ч байсаар буй өндөр дээд түвшний улстөрчдийн оролцоо байх магадлалтай гэж үзсэн учир мөрдөн шалгах ажиллагааг нууцлах шаардлагатай хэмээн тайлбарласан гэнэ.

Захиалагчийг мөрдөн шалгах энэхүү ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл бага байгаа гэдгээ олон улсын төлөөлөгчид илэрхийлсэн байдаг. Олон тооны хүмүүс Тагнуулын ерөнхий газар аллагыг илрүүлж, захиалагчид хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд үнэнийг нуун дарагдуулан, гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаагаа тэд шууд хэлжээ.

Жинхэнэ хэрэгтнийг олох сонирхол байхгүй нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэргийн нөхцөл байдалтай адил гэж үзсэн байна. Юу гэвэл, нэг талаас бослогын үеэр иргэдийг буудсан доод түвшний цагдаагийн ажилтнуудынх, нөгөө талаас буудах тушаал өгсөн гэж сэжиглэгдсэн удирдах албан тушаалтнуудынх хэмээн хоёр хэсэгт хуваагдсан улс төрийн оролцоотой бас нэгэн хэрэг юм. Уг хэргийн шүүх хурал бас хаалттай болсон бөгөөд хууль сахиулахын болон улс төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнууд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй билээ.

С.Зоригийн хэрэгт хэдийгээр нотлох баримт хангалтгүй гэж үзэн, Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дор хаяж түүнээс гадна бас нэг хүнийг шүүхийн шийдвэргүй, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр гадаадад зорчихыг хориглосон. Энэ нь зохиомлоор хэнийг ч хэлмэгдүүлэн, ял тохоход бэлэн гэдгийг нотолгоо юм.

Олон улсын төлөөлөгчид янз бүрийн хүмүүстэй олон уулзалт хийсний дүнд хэргийн талаар дэвшүүлж буй таамаг, хувилбаруудын нэгэнд өмнөх Ерөнхийлөгч зэрэг өндөр түвшний улс төрийн удирдагчид орж, мөн Эрдэнэтийн уул уурхайн компани бас холбогдож байж болзошгүй тухай ойлголт авчээ. Франц, Германаас хулгайлагдаж, дараа нь хорих газарт нас барсан Монгол иргэний дуулиант хэргийг зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын одоогийн даргыг сэжигтнүүдийг хулгайлах, эрүү шүүлт тулгах ажиллагаанд оролцсон байх магадлалтай хэмээн тэд дүгнэлтдээ бичиж үлдээжээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗИНДАА.МН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 3 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 5 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 6 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30