НЕЛЬСОН МАНДЕЛАГИЙН ГЭРГИЙ БАЙСАН ВИННИ МАНДЕЛА НАС НӨГЧЖЭЭ


Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгчдийн нэг бөгөөд тус улсын тэргүүн хатагтай байсан Винни Мандела бөөрний өвчний улмаас 81 насандаа нас нөгчсөн тухай "Би-Би-Си" телевиз мэдээлжээ. Винни Мандела болон түүний нөхөр буюу ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела нар нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг 30 орчим жил тууштай тэмцсэн хүмүүс юм. Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдэгдсэнээр, бөөрний үрэвслийн улмаас энэ он гарснаас хойш эмнэлэгт хэвтэж байсан Винни Мандела өчигдөр үдийн үед Йоханнесбург хотын нэгэн эмнэлэгт амьсгал хураасан байна. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцсэнийхээ төлөө Нельсон Мандела 27 жил шоронд хоригдоод суллагдсаны дараа алдарт хосын хөтлөлцөөд алхаж буй зураг түүх болж үлдсэн байдаг билээ. Нийгмийн ажилтан мэргэжилтэй хатагтай Винни Мандела 1957 онд 22 настай байхдаа хожмын нөхөр Нельсон Манделатай учирч, нэг жилийн дараа гэрлэж байжээ. Гэхдээ Нельсон Мандела-г шоронгоос суллагдсанаас хоёр жилийн дараа буюу 1996 онд тэдний хамтын амьдрал дуусгавар болж байв. Хэдийгээр хоёр тийшээ болсон ч 2013 онд таалал төгсөх хүртэл нь Нельсон Манделатай Винни Мандела байнгын холбоотой байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 3 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 5 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 6 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 6 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30