​"ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ


Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ сарын 01-нээс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 2017 онд 32 мянга 259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм. Харин энэ оны эхний 1 дүгээр улиралд 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс 23.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Тиймээс хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг бууруулах зорилгоор "Хүүхэд хамгаалал" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд цагдаагийн хэлтэс, албадууд хариуцаж буй нутаг дэвсгэртээ "Хүүхэд хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах аж. Мөн "Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр"-ийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Түүнчлэн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэм, "Сургуулийн эргүүл" /School police/-ийн үйл ажиллагааг эрчимжүүлхээр төлөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 3 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 5 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 6 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30