​НАЙМ, 10 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭР БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАСАН ХОЙД ЭЦЭГТ 13 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ


Өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгчдэгч Д.Д-т холбогдох хэргийг шүүн хэлэлцжээ. Шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон шүүгдэгч И овгийн Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл, 12.1.4-д "Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна. Энэхүү бусармаг хэргийн золиос нь 8, 10 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүүхдүүдийн ээж Т нь нөхрөө нас барсны дараа Д гэх эрэгтэйтэй хамтран амьдрах болжээ. Иргэн Д нь өдөр бүр согтуу байдаг, ээж Т нь ч хүүхдүүдээ асран хамгаалах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэдэг байна. Тиймээс тухайн гэр бүлд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлйн 10-ын 1 дэх хэсэгт заасан хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай байх эрх зөрчигдсөөр иржээ. Иргэн Т-гийн хувьд хүүхдүүддээ анхаарал халамж тавьж байгаагүй, нэг ч удаа хүүхдүүдээ сургуулиас нь очиж аваагүй, хүүхдүүд багш нь гэрт нь хүргэж өгөхгүй л бол сургуулийнхаа хүлээлгийн танхимд сууж байдаг байсан аж. Хүүхдүүдийн ээж удаа дараа архи ууж, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэст олонтаа эрүүлжүүлэгджээ. Тус сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг хүүхдүүдийн ээжийг засрах боломжгүй гэж үзсэний үндсэн дээр эх байх эрхээс нь татгалзуулсан бөгөөд архины албадан эмчилгээнд явуулах, хоёр хүүхдийг нь асрамжийн газарт шилжүүлэхээр төлөвлөөд буй юм байна. Хүүхдүүд хэлэхдээ сургуульдаа сайн сурч, эмч цагдаа болох хүсэлтэй гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 3 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 5 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 6 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30