АР ГҮНТИЙН ДАВААНД 24 ЦАГИЙН ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА


Улсын хэмжээнд одоогийн байдлаар дөрвөн аймгийн 17 сум, Нийслэлийн нэг дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчний голомттой байна. Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны гуравдугаар сарын 20-ний өдрийн 26 дугаар албан бичгийн дагуу Дүүргийн Засаг даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ний өдрийн А/167 дугаар захирамжаар дүүргийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн" дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн даваанд 24 цагийн байнгын постыг 2018 оны 03 дугаар сарын 21 өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд ажиллуулахаар шийдвэр гарч үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Захирамж дагуу 2018 оны гуравдугаар сарын 23-ний өдөр байнгын постыг байрлуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. 2018 оны гуравдугаар сарын 23-наас 2018 оны гуравдугаар сарын 29-ний байдлаар ариутгалд нийт 176 тээврийн хэрэгсэл хамрагдаж зорчигч 352 , санамж 80, хлорын шохой 5кг, хайкоп 260 грамм, ус 130 литр зарцуулсан. Хуурай хлорын шохойгоор ариутгал хийж байна. Мөн Хайкоп бодисоор шүршиж, хоёр янзын аргаар ариутгаж байна. Байнгын постод: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 10 байцаагч ээлжээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 3 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 4 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 5 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 6 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 7 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30