Өнгөрсөн мягмар гаригт Сонгинохайрхан дүүрэгт түр оршин сууж буй, БНХАУ-ын иргэний гэрт хоёр залуу дайран орж, биед нь халдан 17 сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарсаныг бид мэдээллэсэн. Цагдаа нар сэжигтнүүдийг эрэн сурвалжилсны эцэст Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 48 цагийн дотор шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн байна.
Уг гэмт хэргийг нийслэл хотод оршин суух хаягтай 23-29 настай, М, Т, Б нар бүлэглэн зохион байгуулалттай үгсэн тохирч үйлдсэнээ хэргийн урьдчилсан мэдүүлгээр хүлээжээ. Тэд дээрэмдэн авсан 17 сая төгрөгийг хувааж аван тус тусдаа хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн 17.2 дээрэмдэх хэргээр, 17.2.3.3 т зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиар хариуцлага хүлээлгэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна