ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ДУНДАХ ГАЗРУУД ЭЗЭНТЭЙ БОЛНО


Хотын дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нэмэгдсэн юм.

Тухайлбал, дээрх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захирамж гаргаж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу бидний нэрлэж заншсанаар Дөчин мянгатын 13 дугаар байрны дэргэдэх олон жил маргаантай байсан нийтийн эзэмшлийн талбайг /2245 м2/ "Дөчин мянгат 13" Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлж, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих зориулалтаар ашиглах эрхийг баталгаажуулсан нь тухайн орон сууцны оршин суугч, иргэдийн талархалыг хүлээсэн үйл ажиллагаа болж байсан.

Гэвч нийслэлийн ихэнх орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, эсхүл орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт аж ахуйн зориулалтаар газар олгосноос үүдэн оршин суугчдад зориулан ногоон байгууламж, тоглоомын талбай барьж, тохижуулах боломж хязгаарлагдмал байна.

Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийт 1018 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж байна. Эдгээр холбоодоос дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь өнөөг хүртэл тухайн орон сууцны байшингийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг баталгаажуулж аваагүй байна.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, зөрчлийг арилгах, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх ажлыг зохион байгуулах "Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага" 1 сарын аяныг эхлүүлснээ зарлалаа.

"Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага" аяны гол зорилго нь орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах бөгөөд тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэнэ гэдгийг Хотын дарга онцолж байсан юм. Мөн тэрээр энэхүү арга хэмжээнд нийслэлийн оршин суугч, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга дээрх аяны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоодод ашиглуулахаар шийдвэрлэсэн орон сууцны орчны газруудад тохижилтын төлөвлөлт хийж батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад, орон сууцны орчны газар ашиглалттай холбогдон гарсан зөрчлийг арилгах ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Мөн газрын эрхийн бүртгэлийн иж бүрэн байдлыг хангах зорилгоор уг аяныг зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд дараахь зарчмыг баримталж ажиллана:

  • Орчны газрын эрхийг олгох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, санал авах;
  • Газар ашиглалтыг зөрчлийг арилгах;
  • Сууц өмчлөгчдийн холбоодод тохижилт хийх, гэрээний үүрэг биелүүлэх шаардлага тавих;
  • Нийтийн гаражуудын ашиглалтыг сайжруулах санал боловсруулах;

Орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгогдсон тохиолдолд уг асуудал тус бүрийг судалж, зөрчлийг арилгах зэрэг болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 4 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 5 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 5 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 6 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 7 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 7 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30