48 дугаартай, Зүүн салаа-МУБИС чиглэлийн автобусны хойд хэсэг шатжээ. Гал унтраах алба шуурхай ажиллаж, галыг унтраасан байна.
Автобус Гэсэр сүмээс дээш өгсөх үед гал гарчээ. Энэ автобусыг хоёр жилийн турш жолоодож буй жолооч "Гал гэнэт гарсан. Өмнө нь энэ автобус шатаж байгаагүй. Гал гарах үед автобусан дотор зорчигчид байсан" гэсэн зүйлийг ярьжээ.
Энэ автобус нь "Тэнүүн огоо" ХХК-ийнх юм байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Онцгой байдлын алба хаагчид гал гарсан газарт ажиллажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна